Олон улсын хурдны зам 2016 онд ашиглалтад орно
Алтанбулаг-Улаанбаатар-Замын –Үүд чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулах томоохон төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. ОХУ-ын “Дальстрой Механизация”компани Монголын “Чингис лэнд девелопмэнт ” компани “Талын зам” төслийн хүрээнд 100 гаруй км хурдны зам барих томоохон бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэнэ. Монгол улсаас санаачилсан “Талын зам”төслийн үзэл баримтлал нь Монголыг хоёр хөрштэйгээ холбох төдийгүй Ази Европийг холбосон эдийн засгийн коридорыг үүсгэж байна. Техник эдйн засгийн үндэслэл, замын зураг төслөө хэдийнэ бэлэн болгосон талууд ийнхүү хамтран ажиллах санамж байгуулснаар бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд бэлэн боллоо.
URL: