Н.Алтанхуяг: Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодоор хэлэлцэж буй сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжиж санал өгсөн. Харин гурван сайдыг шинээр томилох асуудлаас завсарлага аваад байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “МАН-ын бүлэг завсарлага авч ажил удаад яах вэ дээ. МАН-ыг Засагт оруулаагүйгээрээ хоёр жил хараалгаж байна. Монголын ард түмэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. 20 жилд хийгдээгүй ажлууд энэ сайд нарыг ажиллаж байх хугацаанд хоёр жилд хийлээ. Надад Ч.Улаан сайд их өмөг түшиг болж явсан. Цаг хугацаа нь болохоор та нар ч гэсэн Монголын төрийг бариад л явна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэв.
medee.mn
URL: