Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт 7-10 жилийн ял төлөвлөлөө
“Шинэ үе” продакшины жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд болно. Жүжигчин Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99,1 буюу бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж байгаа бол Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа гэнэ. Д.Оюунтуул буруутай нь тогтоогдвол 3 сарын хугацаатай баривчлагдах бол,Ц.Алдармаад 7-10 жилийн ял төлөвлөжээ.
factnews.mn
URL: