Леди Гага хандивын мөнгөнөөс идээгүй гэдгээ батална
Дуучин бүсгүй Леди Гага Японы болсон гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслахын тулд бугуйвч хийлгэж, түүнийгээ шүтэн бишрэгчиддээ зарсан билээ. Бугуйвчнаас олсон бүх мөнгөө тэрээр гамшигт нэрвэгдсэн хүмүүст өгнө гэж амласан ч үнэн хэрэгтээ энэ амлалтаа зөрчсөн хэмээн үзэж түүнийг нэгэн байгууллага шүүхэд өгсөн юм. Тэгвэл Леди Гагагийн бие төлөөлөгч энэ талаар тодорхой няцаалт өгчээ. “Энэ бол ямар ч үндэслэлгүй гүтгэлэг. Бугуйвч бүрийг таван ам.доллараар зарж, орсон бүх мөнгийг гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж болгон өгсөн. Үүнээс дуучин нэг ч цент өөртөө зарцуулаагүй. Леди Гага одоо ч гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусалсаар байгаа” гэж дуучин бүсгүйн бие төлөөлөгч хэлсэн байна.
URL: