Хонг Конгийн жагсаалын эргэн тойронд
Цагдаа нар жагсагчдийн эсрэг нүд хорсгогч шүршигч, нулим асгаруулагч хий ашиглаж байна. 2014 оны есдүгээр сарын 28
Хятадын муж улс Хонг-Конгд болж буй эсэргүүцэгчдийн жагсаал улам хүчээ авсаар байна.
2010 онд удирдагчаа өөрсдөө сонгох эрхийг өгч, ардчиллыг тогтооно гэж Хонг-Конгчуудад амласан боловч сүүлийн үед энэхүү амлалтаасаа Хятадын Коммунист нам ухрах болсон тул ийнхүү нэгдэн жагсаж байгаа юм байна. Анх аядуу жагсаал хийж буй гэж дэлхий даяар сайшаагдаж байсан ч засгийн газраас тэдэнд хүч хэрэглэж эхэлсэн билээ.
Цагдаа нар сүүлийн хэд хоногт жагсагчдыг удирдаж буй хүмүүсийг баривчилсан байна. Мөн тэдний эсрэг нулимс асгаруулгч хий болон нүд хорсгогч шүршигч цацаж байгаа аж.
Ингээд Хонг Конгийн жагсаалын эргэн тойронд болж буй үйл явдлыг фото мэдээгээр хүргэе.
Эх сурвалж: ikon.mn
1 |
Хонг Конгийн Адмиралын гудамжинд цагдаа нар ардчиллын төлөө жагсагчийг баривчилж байгаа нь. 2014 оны аравдугаар сарын 13
|
2 |
Иргэний намын гишүүн Кен Цанг Хонг Конгийн Засгийн газрын байрны гадаа зодуулсан байдалтай цагдаа нарт баригдаж байгаа нь. 2014 оны аравдугаар сарын 15
|
3 |
Жагсагчдын эсрэг зогсож буй цагдаа нар. Хонг Конгийн засгийн газрын төв байрны ойролцоох хэсэг харагдаж байна. 2014 оны аравдугаар сарын 14
|
4 |
Цагдаагийн офицер эсэргүүцэгчдийн барьсан метал хаалтнаас гарч ирж буй залууг зогсоохыг оролдож байгаа нь. 2014 оны аравдугаар сарын 13
|
5 |
Цагдаа нар хаалтыг нураасны дараа цэвэрлэгчид гудамжийг цэвэрлэж байгаа нь. 2014 оны аравдугаар сарын 14
|
6 |
Эсэргүүцэгчдийн барьсан хаалт руу гүйж буй цагдаа нар. 2014 оны аравдугаар сарын 14
|
7 |
Хүмүүс “Шүхэртэй залуу” хөшөөний дор зогсож байна. Энэ нь Хонг Конгийн уран бүтээлч Милкийн барьсан хөшөө бөгөөд эсэргүүцэгчдийн бэлгэ тэмдэг болоод байгаа билээ. 2014 оны аравдугаар сарын 11
|
8 |
Эсэргүүцэгч хулсаар шинэ хаалт хийж байгаа дүр зураг. 2014 оны аравдугаар сарын 13
|
9 |
Ардчиллын төлөө жагсагч Монг Кок дүүрэгт сонин уншаад сууж байна. Харин наана байгаа хүн бол цагдаа юм. 2014 оны аравдугаар сарын 7
|
10 |
Цахилгаан шатаар хүмүүс ажилдаа явж харин наана нь жагсагчид унтаж байгаа дүр зураг. 2014 оны аравдугаар сарын 6
|
11 |
Жагсагчдийн барьсан хаалтны урдуур содтой ус ууж буй залуу эмэгтэй алхаж байна. 2014 оны аравдугаар сарын 9
|
12 |
Жагсагчдыг удирдаж буй 17 настай Жошуа Вонг засгийн газрын ордны өмнө байрлах эсэргүүцлийн бүсд сэтгүүлчдэд ярилцлага өгч байгаа үе. 2014 оны аравдугаар сарын 6
|
13 |
Бээжингийн активист өргөсөн гартаа цэнхэр тууз барьжээ. Энэ нь эсэргүүцэгчдэд хүч хэрэглэхийн эсрэг засгийн газрын илтгэлийн үеэр юм. 2014 оны аравдугаар сарын 4.
|
14 |
Ардчиллын төлөө жагсагчид хаалтыг нураахаас хамгаалахын тулд гар гараа барьж, өргөн зогссон байна. Монг Кок дүүрэг. 2014 оны аравдугаар сарын 4.
|
15 |
Мянга мянган ардчиллыг дэмжигчид засгийн газрын ордны ойролцоо цугларчээ. 2014 оны аравдугаар сарын 4
|
16 |
Ковлог дүүрэг дэхь эргүүцэгчдийн барьсан хаалтны урд сууж буй залуу. 2014 оны аравдугаар сарын 4
|
17 |
Нар мандаж байх үеэр нэгэн жагсагч гүйцэтгэх засаглалын тэргүүний ордны өмнө байгаа хаалтны гадаа сууж байхдаа ном уншиж байна. 2014 оны аравдугаар сарын 2
|
18 |
Хонг Конгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Леинг Коммунист Хятадын 65 жилийн ойг тохиолдуулсан төрийн далбаа мандуулах ёслолд оролцож байгаа үе.
|
19 |
Төрийн далбаа мандуулах ёслолын үеэр хамгаалалтанд зогсож буй цагдаа нар.2014 оны аравдугаар сарын 1
|
20 |
Эсэргүүцэгчид руу хашгирч буй эр. 2014 оны аравдугаар сарын 3
|
21 |
Жагсагчид засгийн газрын цогцолборын өмнө бүгдээрээ дуу дуулж, гар утасныхаа гэрлийг асаагаад агаарт их хэмжээний гэрэл цацруулж байгаа нь. 2014 оны 9 дүгээр сарын 30
|
22 |
Ардчиллын активист оюутан засгийн газрын ордны хажууд амраад сууж байна. 2014 оны 9 дүгээр сарын 30
|
23 |
Ардчиллын аквист, хуульч асан Мартин Ли нүд хорсгогч шүршигчнээс өөрийгөө хамгаалахын тулд маск, шил зүүжээ. 2014 оны 9 дүгээр сарын 28
|
24 |
Цагдаа нар жагсагчдийн эсрэг нүд хорсгогч шүршигч, нулим асгаруулагч хий ашиглаж байна. 2014 оны есдүгээр сарын 28
|
25 |
Хонг Конгийн төв гудамжинд хэвтэж буй эсэргүүцэгчид. Үүний өмнөхөн цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хэрэглэжээ. 2014 оны есдүгээр сарын 28
|
26 |
Оюутнууд засгийн газрын ордны өмнө жагсаж байгаа үе. 2014 оны 9 дүгээр сарын 25
|
URL: