“Bank of China” Монголын бүх арилжааны банкыг дампууруулах дохиог өгч эхэллээ

20141016014505Хятадын төрийн банк хэмээх аварга том мөнгөний уурхай айлаар бол манай улсад аль хэдийнэ бууриа засч, бага гэрээ барьчихаад хажуу хавирганыхаа хүн амьтныг урин цуглуулж эхлээд байна. Улаанбаатар хотын зүрхэн тушаа төлөөлөгчийн статустайгаар салбараа нээсэн энэ банк Бээжингээс 40 контейнер дүүрэн тавилга хэрэгсэл зөөсөн гэхээр алсдаа Монгол улсын хамгийн том банк болно хэмээн тооцоолсных буй за. Салбараа нээсэн даруй зээл өгч эхэлсэн энэ банкны тухай эдийн засагчид хийгээд энгийн хүмүүс янз бүрээр л ярьж бичицгээж байна. Ардын хувьсгалаас өмнө Ар Монголыг өрийн сүлжээгээр битүү ороосон байсан Даашинхүүгийн пүүсийн шинэ хувилбар гэх мэтээр. Тэгвэл Хятадын төрийн банк ямаршуухан аварга болохыг дүрслэхийн тулд хэдхэн тоо дурдая. Уг банкны гадаад хөрөнгийн хэмжээ хоёр их наяд ам.доллар. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 166,7 дахин их гэсэн үг юм. Монголын арван гурван арилжааны /Монголын бүх банк/ банкны нийт хөрөнгөнөөс 166 дахин их гэж байгаа. Ийм том банк орж ирээд хүү багатай зээл өгөөд эхлэхээр Монголын 13 банк нэг ч  хонохгүй дампуурна биз дээ та минь.

Хятадын банк орж ирэх сургаар бага хүүтэй юанийн зээл авах гэсэн компанийн захирлууд шил шилээ даран оочерлож байгаа юм чинь ороод ирсэн хойно нь гүйлдэж очоод байгаа жаахан хөрөнгөө барьцаалан баахан зээл аваад эцэст нь өрөнд баригдан хөрөнгөө алдах нь ч тодорхой. Ингээд эцэст нь Монголын том жижиг бүх компани, аж ахуйн нэгж Хятадынх болох биз ээ. “Туушин” хэмээх компани Худалдаа хөгжлийн банкнаас бараг 30-аад сая ам.долларын зээл авсан байсныг Худалдаа хөгжлийн банк Хятадын банк руу шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд хятадууд өөрийн мөнгийг зүгээр нэг зээл болгож “хэвтүүлээд” байхгүй гэдгээ Си Жинь Пиний айлчлалын үеэр харуулсан байлаа. Хятадын дарга дагалдан ирсэн хүмүүсийн хамт Хятадын банкны барьцаанд байгаа “Туушин” зочид буудлыг хоногийн 800 сая төгрөгөөр хөлслөн байрласан бөгөөд энэ мөнгө нь айлчлалыг зохион байгуулсан Монголын төрөөс гарч Хятадын банкинд шилжсэн байх жишээтэй. Уг зочид буудал нь өчнөөн тэрбум төгрөгний өрний барьцаанд Хятадын банкны мэдэлд байгаа юм чинь энэ мөнгийг Хятадын банк руу шилжүүлсэн нь тодорхой.

Энэ мэтчилэн Хятадын банкны аюул занал эхнээсээ мэдэгдэж, монголчуудыг төртэй юутай хээтэй нь хоосруулан дансны аргаар эзэгнэх бодлого хэрэгжиж эхэлсэн учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярилцах ёстой юм. Олон зуун жилийн өмнө түрэмгий гүрнүүд эхлээд шашнаа оруулж  дараа нь цэрэг оруулж улсыг эзэлдэг байсан бол одоо цагт банкаа оруулаад л эзэлчихдэг болсон гэдгийг ч санах ёстой. Хамгийн аюултай нь Монголд орж ирсэн Хятадын банкны салбарын үйл ажиллагаанд манай Монгол банк ч тэр, засгийн газар ч тэр оролцох эрх байхгүй. Банк биш салбар нь учраас тэр.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих