ФИФА МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг хаслаа
ФИФА-гийн ёс зүйн хорооны хуралдаанаар Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын олон улсын болон үндэсний хэмжээний хөл бөмбөгийн арга хэмжээнүүдэд оролцох эрхийг таван жилээр хасчээ.
Шалтгаан нь ноён Ганболд 2009 онд ФИФА-гийн Гүйцэтгэх Хорооны гишүүний сонгуулийн үеэр болон 2011 оны ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бусдаас авлига авсан гэнэ.
Шийтгэл нь хурлын шийдвэр гарсан өдрөөс буюу 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Эх сурвалж: ikon.mn
URL: