Халдвар авсан зорчигчид онгоцонд суужээ

196

Дубайгаас Бостон руу хөөрсөн зорчигч тээврийн “Arab Emirates 237” онгоцонд эбола вирус туссан байх магадлалтай таван зорчигч зорчиж явжээ. Онгоцны үйлчлэгч хэлэхдээ  “Тэд онгоцонд суух үедээ биеийн халуун нь хэвийн байсан. Онгоц хөөрсөний дараа таван зорчигч 10-20 минутын зайтай халуурч эхэлсэн. Зорчигчдын биеийн байдал муудсаны дараа ахмадад мэдэгдэж, яаралтай тусламж хүссэн. Энэ явдлын дараа ахмад Бостон хотын нисэх буудлын төв удирдлагатай холбогдож, нөхцөл байдлыг уламжилсан. Онгоцыг газардах үед эбола вирустэй тэмцэх тусгай баг хүлээн авч, бүх зорчигч болон багийн ажилчдыг тусгаарласан. Мөн халдвар авсан байх магадлалтай таван зорчигчийг яаралтай шинжилгээнд хамруулсан” гэжээ.

Бостон дахь эбола вирустэй тэмцэх албанаас “Дубайгаас ирсэн “Arab Emirates 237” онгоцонд 189 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан. Өндөр халуунтай байсан таван зорчигчоос шинжилгээ авсан. Эмч нарын таамаглаж буйгаар дээрх өвчтөнүүд эбола туссан байх магадлалтай байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Харин үлдсэн зорчигчид болон багийн гишүүдээс авсан шинжилгээгээр тэд халдваргүй гэх хариу гарсан. Тэгэхдээ дахин шинжилгээнд хамруулах болно” гэж мэдээлсэн байна.

ДЭМБ-аас “Халдвар авсан байх магадлалтай таван зорчигчийн гурван нь эбола дэгдсэн улсын иргэд” гэж мэдээлжээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих