90 настай эхээ өлсгөж, амьд цогцос болгожээ

20141015092015Хятадын Хунан мужийн нэгэн тосгонд аймшигт хэрэг гарсан байна. 90 настай эмэгтэйг тусгай өрөөнд хоол ундгүй хорьж байхад нь цагдаагийнхан илрүүлжээ. Төрсөн хүүхдүүд нь эхийгээ хурдан үхүүлэх гэж ийнхүү өлсгөж байсан гэнэ. Хөөрхий эмэгтэй амьдаараа зандашуулсан цогцос мэт болсон талаар “Шанхай ийст” сонинд бичжээ.

Хэвлэлд гарсан зургийг үзсэн хүн бүр сэртхиймээр. Зураг дээрх эмэгтэйг амьд  гэж итгэх аргагүй. Тэтгэврийн хөгшин сар гаруйн хугацаанд ийнхүү хоригдохдоо бараг л юм иддэггүй байсан гэнэ. Охин хүү хоёр нь хөгшин эхээ асрахаас залхаад өрөөнд нь түгжиж, хоол өгдөггүй байсан бололтой хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа юм.

Өлбөрч үхэх шахсан эмэгтэйг хөршүүд нь аварсан аж. Хоол хүнсгүй хоригдсон түүнийг анзаарсан хүмүүс цонхоор хоол шидэж өгдөг болжээ. Тун удалгүй зүгээр ч түгжээгүйг ойлгож, цагдаад нууц захидал илгээсэн байна.

Цагдаа нар гэрт ирэхэд хөөрхий Сяо Мин хөгшин “Надад хоол өгөөч” гэж гуйсан гэнэ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд нь санаатайгаар хүний амь хохироох гэсэн хэмээн ял тулгажээ.

 

Г.Солонго

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих