Ц.Элбэгдорж: Монголд АНУ-ын цэргийн бааз хэзээ ч бий болохгүй

Ц.ЭлбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европт хийх айчлалаа эхлүүлэхийн өмнө Москвагаар дайрахдаа ОХУ-ын “ТАСС” агентлагийн захирал В.Гусмантай уулзжээ. Тэрээр тус агентлагийн сурвалжлагчид ярилага өгөхдөө, “Ямар улстай хамтран ажиллах нь чухал вэ гэсэн асуултад монголчуудын 60 хувь нь орос, 15-20 хувь нь Хятад гэж хариулдаг. Бусад дэлхий ертөнц тэр чигтээ манай гуравдагч хөрш. Мэдээж, бид дэлхийн бусад улс орнуудтай найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Бидний энэ бодлого хөрш хоёр оронд ч сайнаар нөлөөлдөг гэж үздэг.

Надаас Монголын газар нутаг дээр АНУ-ын цэргийн бааз бий болох уу гэж бишгүй асуудаг. Би шууд хэзээ ч үгүй гэж хариулна. Юу гэвэл, манай улсын Үндсэн хууль нутаг дэвсгэртээ гадаадын аливаа орны цэргийн бааз бий болохыг хориглодог” гэжээ.

 

Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/йё


URL:

Сэтгэгдэл бичих