Төрийн ордонд ухуулах хуудас тараажээ
УИХ-ын гишүүдэд хэнээс, хаанаас тараасан нь мэдэгдэхгүй “Эмгэнэлийн хуудас” гэгчийг тараажээ.
Энэхүү тараах материалд, “Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн” хэмээн бичсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн бөгөөд “Хэн өгснийг нь мэдээгүй” болохоо онцолжээ. Магадгүй сүүлийн 20 гаруй жилд ээлжлэн эрх барьсан МАН, АН ард түмнээсээ уучлалт гуйх ёстой хэмээж буй МоАХ-ноос энэхүү хуудсыг тараасан байх гэсэн таамаг байна.
news.mn
URL: