Ц.Цолмонгийн оронд О.Цолмонгийн нэр яригдаж эхэллээ

10641112_815375618518996_2535664179252535434_n

МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгээс Шадар сайдад Ц.Шаравдорж, Г.Шийлэгдамба хоёрын нэгийг санал болгох тухай ярилцаж, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад зүтгүүлэхээр шийдсэн бололтой.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болгохоор нэлээдгүй ярилцсан ч түүний оронд МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн нэрийг дэвшүүлсэн байна. Түүнчлэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр мөн дуулдаж байгаа юм. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг энэ удаад хэвээр нь үлдээх бололтой. Харин МҮАН-ын нэг суудалд М.Энхсайханы нэр яригдаж буй. “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр сайд нарын нэрээ өргөн барих учиртай бөгөөд холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих