Ж.Батзандан “Шинэ хороо”-г ахална
“Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны чуулга уулзалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд боллоо. “Хүнээ хөгжүүлж-Монголоо шинэчилье” уриатай энэ удаагийн чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцжээ.
Чуулганы үеэр төрийн түшээд болон дүүргүүдийн гишүүд олон талын хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд улмаар хоёр үндсэн асуудлыг сэдэв болгон авч үзсэн байна. Тухайлбал нийслэлийн анхан шатны нэгж буюу ард иргэдэд хамгийн ойрхон байдаг хорооны хөгжлийн асуудлыг энэ үеэр хөнджээ. Энэ дагуу нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Шинэ хороо” клубыг үүсгэн байгуулж, ерөнхий зохицуулагчаар нь “Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогдсон аж.
Мөн хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлаар дээрхтэй уялдсан цөөнгүй ажлуудыг хийж бүтээхээр төлөвлөсөн бөгөөд “Ардчилсан хүчний холбоо”-ны дэргэд байгуулагдсан “Шинэ сум” клубын ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Н.Батцогт ажиллахаар болжээ.
shuud.mn
URL: