850 хүнийг сэлгэн ажиллуулсан

Snapshot_2014-10-15_113402

Гаалийн Ерөнхий газрын дарга О.Ганбат 11-11 төвд ажиллаж байгаа. Түүний өгсөн зарим мэдээллийг хүргэж байна.

-Он гарснаас хойш танай байгууллага олон сэлгээ хийлээ. Нэг хүн ирээд нэг шинэ журам гаргах юм. Энэ нь бизнес хийж байгаа хүмүүст хэцүү байна. Удирдлагын болон байгууллагын уламжлалт арга барил, тогтсон хэв маяг байдаггүй юм уу?

-Сэлгээний асуудал маш их эмзэг. Ганцхан манайд сэлгэдэг юм биш. Дэлхийн улс орон бүрийн гаалийн байгууллагын хуулийн ийм заалт байдаг. Ашиг сонирхлын зөрчил, худалдааны луйварын сүлжээ үүсэх магадлал өндөр учраас сэлгээ хийдэг. Өмнө нь хоёр жил тутамд 200 гаруй хүн сэлгэн ажиллуулдаг байсан юм билээ. Харин манай удирдлагын баг өнгөрсөн жил 350, энэ жил 500 нийт 850 хүнийг бүх боомтоор сэлгэн ажиллуулж байна. Харин энэ нь гаальчдын ажил, амьдралд олон асуудал үүсгэж, чирэгдэл учруулж буй учраас энэ жилээс давхар хяналтын системийг нэвтрүүлж байна.

-Гаалийн улсын байцаагчын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг хэзээ ажилд авах вэ?

-Бид төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар хүн авдаг. Гаалийн байгууллагад нөөц байх нь зүйтэй гэдэг үүднээс шалгалт авсан. Миний авсан мэдээллээр шалгалтад 100-аад хүн тэнцсэн гэж сонссон. Энэ жилийн хувьд бид нэг ч хүн аваагүй байгаа. Гаалийн байгууллагад хүний нөөц илүү байгаа. Жилд 45-50 эмэгтэй ажилтан жирэмсний амралтаа авдаг. Тэдний орон хоёр жил ажиллах 50-60 хүн нөөцөнд байдаг. Тиймээс сул гарсан орон тоонд хүн авахгүй.

Гадаадаас илгээмжээр ирж байгаа бараа бүтээгдэхүүн өөр өөр татварын үнэлгээтэй байна. Ямар үнэдслэлтэйгээр шалгуур болгож татвар тогтоодог вэ. Нэгдсэн үнэлгээний тогтолцоо бий юу?

-Байдаггүй. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас тэр байгууллгаас гаргасан конвенцийг хэрэгжүүлэх  ёстой.

shuud.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих