С.Баярцогтын эмзэг сэдэв
ён асуудлаар УИХ-ын гишүүн С.Баярцогт шиг сайн ярьж, хамгаалдаг хүн үгүй байлаа. Бүр МҮОНТ-ээр “хичээл” зааж байв шив. Уг нь тэрхүү нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай энэ сэдвээр мэтгэлцэх байсан ч тэрээр эгээ л дунд сургуулийн тооны багш нь теором зааж байгаа мэт додигор ярьж зогссон доо. Харин одоо тэрээр Оюутолгой гэдэг үг сонсохоороо их “эмзэг” хүлээж авах болжээ. Еренхий сайд “ЭЗЭН-100″ төслийг танилцуулах үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Оюутолгойгоос орж ирэх мөнгө гэрээнээс болж гацсан тухай ярихад урд нь суусан С.Баярцогт эргэж хараад “Гэрээнээс болсон зүйл байхгүй шүү” гэж бушуухан залруулж харагдана лээ. Хөрш сайддаа аминчлан залруулсан үг чуулганы танхимаар тарж, зарим гишүүн “Луйврын гэрээ” хэмээн ундууцсан үг унагасан нь эрхэм гишүүний сэтгэлийг бүр ч “эмзэглүүлэх” шиг болсон. Лав л Оюутолгойн гэрээг теором шиг итгэлтэйгээр танилцуулж байсан үеийн бардам зан байхгүй болсон шиг байна лээ шүү.
Оюутолгойн гэрээн дээрх С.Баярцогт, Н.Батбаяр хоёрын үл ойлголцол нэлээд эртнийх юм билээ. Учир нь нэгэнтээ С.Баярцогт хэлэхдээ, “Оюутолгойн гэрээнд Н.Батбаяр яагаад дургүй байдаг гээч. “Монголын тал 33 хувийг нь эзэмшинэ гэж байсан бол тэр шууд зөвшөөрөх байсан. Харин 33 биш 34 байгаа учраас л дургүйцээд байгаа юм” гэж хошигнол, үнэний хоорондуур хэлж байсан удаатай.
Ер нь 0 үсгээр эхэлсэн үг С.Баярцогт гишүүний эмзэг сэдэв болчихсон ч юм шиг. Яагаав өнөө оффшор данс. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй төдийгүй өөрөө ч мартчихсан байсан гэх оффшор данснаасаа болж, хэсэгтээ шоокийн байдалтай байсан гэхэд болно. Тухайн үедээ “Би хариуцлага хүлээхэд бэлэн. Харин гэр бүлдээ л санаа зовж байна” гэж ярьж байсан эрхэм гишүүн УИХ-ын дэд даргын суудлаа өгсөнөөс өөрөөр хариуцлага хүлээгээгүй. Зохих ёсны хариуцлага хүлээгээгүйн дээр зохисгүй алдаа гаргасан түүнд одоо ч оффшор гэдэг үг таатай сонсогдохгүй нь мэдээж.
Даравч далдайна гэгчээр улстөрч байх хугацаанд нь лав оффшор гэдэг үг түүний амар заяаг үзүүлэхгүй л болов уу. Нам нь эрх барьж байх үед задарсан энэ нууц түүнийг гишүүний суудалтай нь үлдээж дөнгөсөн ч дараа дараагийн сонгуулиар өнөөх “О” үсэг өндийгөөд ирэх нь тодорхой.
Д.СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
BAYARTSOGT BOLIO
эдийн засгийн алуурчид, хар тамхины наймаачидад гар хүрэхгүй газар байдаггүй юм гэдэг. оюутолгойг сорохоор ирсэн эдийн засгийн алуурчид дэлхийд нууцлалаараа гайхагддаг банкнаас баярцогтыг үхтэл нь айлгах зорилгоор оффшор дансыг нь илчилсэн. сая баярыг үхтэл нь айлгаж гэрээнд засвар оруулана гэж солиорсон алтанхуягийн засгийг унагаах ажлыг зохион байгуулж унагав. дэлхийд томд тооцргдож байгаа оюутолгойн ордыг монголд ашиггүйгээр сорох зорилгоор монголчууд тэнэглэсэн ч тэнэг хэвээрээ байж хэлсэндээ хүрдэг гэдэг зальт гар хөл бологчдоороо бүрдсэн засгийн газрыг босгов. муу юм даравч дардайна булавч бултайна гэгчээр урьдчлан хэлэлцэж сандал ширээ амлаж гүйсэн ч хамгийн их эсргүүцэгчтэй засгийн газрын гишүүн баярцогт байлаа