Майли Сайрусын сайн найз түүний нүцгэн өгзгийг олонд дэлгэлээ
Америкийн дуулиан шуугианаараа зард гарсан дуучин Майли Сайрус Австралид байх хугацаандаа сайн найз Чейн Томасынхаа блогт зориулан нүцгэнээр зургаа авахуулжээ.
Майли Мельбурнд тоглолт хийснийхээ дараа Чейнтэй хамт оройн хоолонд орж, амтат талх, пицца цадталаа идсэн байна. Үүнийхээ дараа Майли таван одтой зочид буудлынхаа өрөөнд доогуураа нүцгэлээд эвхрэлдэн унтаад өгчээ. Энэ үеэр Чейн түүний зургийг авч “Нойрсож буй гоо үзэсгэлэн” гэж бичээд блогтоо цацсан байна.
Харин маргааш нь Майли зочид буудлын өрөөнийхөө тагтан дээр наранд биеэ шарахдаа дээгүүрээ нүцгэлж, зургаа авахуулжээ. Ингэхдээ хоёр хөхөө харь гарагийн хүний нүүртэй зургаар дарж, фотошопдохоо мартсангүй.
Дашрамд дурьдахад Майлигийн тоглолтод хүүхдүүдээ дагуулан ирсэн эцэг эхчүүд түүний этгээд үйлдлүүдэд дургүйцэж байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал тэрбээр тайзан дээр ор хөнжлийн ажлыг харуулж, том бөгс зүүж, бага насныханд буруу үлгэр дууриал үзүүлж байгаа гэнэ.
mnews.mn
URL: