Англид арьсгүй хүүхэд төржээ

Английн Чарльзтаун хотод төрсөн хүүхэд арьсгүй шахам байсан ажээ. Гуравдугаар зэргийн түлэгдэлтэй гэмээр төрсөн Броди Кертис хэмээх хүү нэг сартай болж байна. Одоо хүртэл арьс нь төлжихгүй байгаа хүүхдийг ирээдүйд арьстай болох эсэхийг эмч нар ч хэлж мэдэхгүй байгаа ажээ. “Энэ бол саяд нэг тохиолдох ховор явдал” гэж эмч нар мэдэгдсэн байна. Хамгийн хачирхалтай нь хүүхэд арьсгүй шахам төрсөн хэрнээ бие нь цоо эрүүл өсч байгаа явдал гэнэ. Англид хэдэн жилийн өмнө мөн ийм эмгэгтэй нэгэн хүү мэндэлсэн бөгөөд одоо хүртэл биеэ байнга боож явдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих