Н.ЭНХБАЯР ИРЖ ДОЛДОЙ НАР ЗАВГҮЙ БОЛОВ

энхбаярЦөөхөн хүн мэдэж байсан байх. Н.Энхбаяр ирнэ гэдгийг. Өнгөрсөн пүрэв гаригийн орой Н.Энхбаяр БНСУ-аас эх орондоо ирлээ. Түүний ирснийг янз бүрээр тайлбарлаж байна. Хамгийн тодорхой байгаа нэг зүйл бол түүний ирсэн нь олон хүнд гэнэтийн “бэлэг” байсан гэх. МАХН-ын дарга ирснийхээ маргааш Төрийн ордонд зочилж, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцжээ. Сүүлийн үед нэг л эвээ олж эвлэж нэгдэж чадахгүй байсан тус бүлгийн Н.Энхбаяр даргатай хуралдаанд’ МАХН-ынхнаас Л.Цог, Ч.Улаан нар оролцоогүй гэдгийг эх сурвалж дурдав. Д.Батцогтын тухайд бүлэгтэйгээ санал зөрчилдөж байгаагийн улмаас бүлгээсээ гарсан улмаар намаасаа гарч АН-д элссэн учир тус булэгт хамааралгүй болчихоод байгаа нэгэн. Л.Цог, Ч.Улаан нарын тухайд намтайгаа нэлээд зөрчилтэй байгаа асуудал яригдаж буй нь үнэн бололтой. Энэ удаагийн хуралд тэд ирээгүй нь намтайгаа, даргатайгаа зөрчилдсөн зөрчил нуугдаж байгаа гэдгийг хэлэх хүн.ч байна. Н.Энхбаярыг тосох үеэр нисэхийн VIР өрөөнд МАХН, МҮАН-ын гээд хамаг эвэртэн тууртан цугласан бөгөөд тэрхүү уулзалтаас Ч.Улаан хамгийн түрүүн гарч явахыг намын нь зарим нөхөд анзаарсан байсан.

Бүлгийн хуралдааны үеэр юу ярилцсан талаар Н.Энхбаяр хэвлэлийнхэнд хэлэхдээ, “Бүлгийн гишүүдээсээ мэдээлэл сонссон. Түүнээс асуудал хэлэлцэж шийдвэр гаргаагүй, удаан уулзаагүй учраас бүлгийн гишүүдээсээ мэдээлэл авлаа” гэж товч хариулжээ.

Байртай нь холбоотой асуудал гарч, хураалгах битүүмжлэх дээрээ тулаад байсан МАХН-ын цагаан байр хөлд дарагджээ. Н.Энхбаяр ирсэн сургаар МАХН-ын байрыг зоригчид дотор чин сэтгэлээсээ түүнийг дэмжигчид байхад бас билбүүүрдэн зулгуйдагчид ч бас багагүй хувь эзэлж байгаа нь
сэтгүүлчдийн нүдэнд өртөхгүй байх/аргагүй л тод байна билээ. “Н.Энхбаяр гэж хэн бэ, хэдэн он бэ” болчихсон/ хамраа сөхчихсөн явсан зулгуйдагчид
/ бараг л нулимс унагах шахаж байгааг харах бас эвгүй, өмнөөс нь санаа зовмоор ч юм шиг… Гэхдээ яахав дээ, бурхан байгаа газар буг дагадаг гэж
ардын үг байдаг хойно доо.

Удаан хугацаанд эх орондоо ирээгүй, нас өндөр ээж аавтай, бие нь тааруу байсан түүний тухайд ингээд хүрээд ирэхэд нэг их гайхаад байх зүйл уг нь үгүй. Гэхдээ УИХ-аар Засгийн газрын шинэ бүтэц, шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа энэ үеэр гэнэт хүрээд ирснийг олон хүн улс төрийн учир шалтгаантай хэмээн хардаж байна. Улс төрийн үйл явдал ихтэй байгаа энэ үед экс Ерөнхийлөгч гэнэт хүрээд ирэхээр ингэж хардах нь ч зүй. Ямар ч гэсэн түүний нэрийг барьж, түүний өмнөөс улс төр хийж, түуний эзгүйд дураараа дургиж байсан МАХН-ын зарим дарга нарын тухайд сэтгэл гонсгор, хүний өмнөөс тоглодог жүжгийнхээ хөшгийг хааж байгаа нь лавтай. “Шударга ёс” эвслийн хамтран барьж байгаа энэ-засгийн үед шударга бус зүйл олон байгааг олон нийт шүүмжилдэг.

Харин шударга бус хэлмэгдүүлэлтэд өртсөн дарга нь ирээд “Шударга ёс” эвслийг нэр шигээ дуугардаг болгож өөрчлөх болов уу гэдэг ч бас том хүлээлт. Н.Энхбаяр ирлээ улс төр яаж өрнөх бол гэдэг асуулт Төрийн ордонд амнаас ам дамжиж байна.

Сайд нар шинээр томилогдохтой холбоотойгоор МАХН-ын зарим сайд нар өөрчлөгдөх магадлал байгаа талаар хэвлэлээр нэг бус удаа мэдээлэл гарсан. Ялангуяа “давхар дээл”-тэй Ч.Улааны тухайд. Ямар ч гэсэн Ч.Улаан сайд бүлгийн хуратдаанд сууж намын даргадаа мэдээлэл өгсөнгүй.

Хэвлэлийнхний хувьд өнгөрсөн пүрэв гаригийн оройгоос Н.Энхбаяраас ярилцлага авахаар түүний араас багагүй хөөцөлдөж байна. Харин тэрээр орох гарах хооронд цөөн үгээр асуултад хариулахаас хэтрэхгүй байгаа. Н.Энхбаярыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ урисан тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэгвэл тэд зорилгодоо хүрч экс Ерөнхийлөгчийн тухай нэвтрүүлгээ хийсэн байна. Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг удахгүй цацагдах аж. Нэвтрүүлэг нь гарна гэсэн мэдээлэл баасан гаригт “Нүүр ном”-д орсон даруйдаа л хамгийн олон лайк цуглуулсан мэдээний тоонд багтсан билээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг ирэх долоо хоногоос бэлэн болох сурагтай. Тиймээс тэрбээр хэвлэлээр томоохон ярилцлага өгөх, нэвтрүүлэгт орохоос цааргалж байгаа бололтой.

 

Д.БАЯРБИЛЭГ /Улаанбаатарын сонин/


URL:

Сэтгэгдэл бичих