Орон сууцны үнэ 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ

oron-suutsaaaaaaaaaaaa

Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг байна. Энэ дагуу өнгөрсөн сарын дүн мэдээг танилцуулах хурал өнөөдөр Монголбанкинд боллоо.

Орон сууцны үнийн индекст 44 мянган айлын шинэ, хуучин орон сууцны үнийг хамруулсан бөгөөд тус судалгаагаар есдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас орон сууцны үнэ 0.45 хувиар буурсан бол оны эхнээс 4.3 хувь, жилийн өмнөхөөс 11.17 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Борлуулалтын хувьд, өнгөрөгч есдүгээр сарыг өмнөх сарынхтай харьцуулахад хуучин орон сууцных 15 хувь, шинэ орон сууцных 40 хувь, хашаа байшингийн борлуулалт 100 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв.

medee.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 13 December 2014

Үнэ буурсан ч борлуулалт нэмэгдсэн гэж шал худлаа үг болохыг энэ зах зээлд ажилладаг хүний хувьд 100 хувь итгэлтэйгээр баталгаатайгаар мэдэгдэж байна.
Авлига луйвар үүрэлсэн энэ салбар хүндхэн байгаа нь үнэн.Борлуулалт энэ жил дор хаяж 50 хувь буурсан байх ёстой

Сэтгэгдэл бичих