Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга “банга” хүртэх нь
Өнгөрсөн сарын эхээр “ОХУ, АНУ-д хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон, хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бялуу, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний компаниуд ашиглаж байна” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм. Олон тоо, баримттай энэ мэдээлэл олон нийтийг хирдхийлгэн түгшээсэн.
Эдийн засгийн хүндрэл үүссэн өнөө үед эрх баригчид иргэддээ Герман зайдас, Киргиз алим, Турк шоколад битгий ид. Аль болох импортын бараанаас татгалз гэж төрөл бүрээр сурталчилсаар байгаа. Гэтэл өнөөх үндэсний үйлдвэрлэгчид нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс үйлдвэрлэдэг болж таарсан. Стандартын шаардлага хангаагүй дээрх үйлдвэрлэгчдийн нэрийг зарлаагүй нь олны дургүйцлийг бүр их хүргэсэн юм. Иймд олон хүн ШӨХТГ-т хандан, тэдгээр компаниуд болон бүтээгдэхүүнийх нь нэрийг зарлах нь зүйтэй, ингэснээр иргэд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн худалдан авахаас урьдчилан сэргийлнэ гэсэн байна.
Хамгийн сонирхолтой нь энэ дагуу МХЕГ-т хандахад “Үндэсний үйлдвэрлэгчид хортой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй. Ийм зүйл болоогүй. Манай хүмүүс буруу мэдэгдэл хийсэн байна. Бид нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагад ямар хариуцлага ноогдуулснаа эргүүлэн мэдэгдэнэ” гэжээ. Тэгэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Л.Эрдэнэчулуун дарга хариуцлага үүрэх болж байна.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хортой бүтээгдэхүүн үйдвэрлэсэн байтал тухайн компанийн нэрийг хэлэхгүй гэдэг бол байж болохгүй үзэгдэл.
Иймд бид энэ асуудалд анхаарал хандуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга олон нийтээс уучлал гуйх нь ёс зүйн хувьд зөв алхам болно” гэсэн юм.
gogo.mn
URL: