Ард түмний хандиваар босч буй жүдо бөхийн ордон

54445

Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том ажил бол тус спортыг өөрийн гэсэн ордонтой болгох явдал хэмээн бөх сонирхогч, дэмжигчид тодорхойлж байсан. Энэ ажил 2012 оноос өрнөсөн билээ. Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард барилгын шав тавих ёслолын ажиллагаа болсноос хойш нэг жил өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар жүдогийн шинэ ордны барилгын ажил зураг төслөө батлуулах шатандаа яваа аж. Урин дулааны цагт барилгын ажлыг эхлүүлэх гэтэл зураг төслийг нь баталж өгөхгүй удсаар ийнхүү намартай золгожээ. Зураг төслийн ажил шийдэгдчихвэл ирэх дөрвөн сараас газар шорооны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

-ЖҮДО БӨХИЙН ШИНЭ ОРДНЫГ АРД ТҮМНИЙ ХАНДИВ ТУСЛАМЖААР БАРЬЖ БАЙНА  

Монголчууд бөхдөө хайртай, элэгтэй ард түмэн. Тэр дундаа олимпийн анхны аваргыг төрүүлсэн жүдогийн тамирчиддаа ихээхэн итгэл найдвар хүлээлгэдэг. Тиймдээ ч ард түмэн 12 давхар зочид буудал, 2000 ам метр талбайтай фитнесс клуб, дөрвөн дэвжээтэй, 800-1000 хүний суудалтай танхим, эмнэлэг, сургалтын төв, байрлаж бэлтгэл сургуулилтаа хийх дотуур байр бүхий асар том ордныг барихаар болсон. Одоогоор 800 гаруй сая төгрөгийн хандив цуглаж зураг төсөл, дэд бүтцийн асуудлыг шийдчихээд байгаа талаар Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат хэллээ. Жүдогийн ордныг бүрэн барьж дуусгахад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих