Монгол генерал НҮБ-ын бүсийн командлагчаар томилогджээ
БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогджээ. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс уг томилолтыг авч буй анхны хүн юм байна. Бригадын генерал Д.Баярсайхан Монголын энхийг сахиулагчдын II ээлжийн цэргийн багийг удирдан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэrtt. Түүний удирдлага дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож8 дэлхий даяар монгол цэргийн ид хавыг гайхуулж байсан билээ.
Тэрээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг дүүргэсэн, АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байжээ. Түүний бичсэн “Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлага болгон ашигладаг байна. Түүнийг үдэн гаргах ёслол маргааш 11.40 цагт болох юм.
medee.mn
URL: