“Гялс” төвөөс хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүдийг хураажээ
Бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд МХЕГ-аас шалгалт хийсэн талаар бид мэдээлж байсан. Тухайлбал, “Гялс” төв иргэдийн дунд нэлээн нэр хүндтэй олон үйлчлүүлэгчтэй байдаг газар. Гэтэл тухайн төвөөс хугацаа нь дууссан оношлуур бодис, эм эмнэлгийн хэрэгслүүд гарч ирсэн байна. Тодруулбал, “Гялс” төвийн лабораторит хэрэглэгдэж байсан нэр бүхий таван үйлдвэрлэгчийн 22 нэрийн 7.584.655 төгрөгийн, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон лабораторийн оношлуур, урвалж бодис, эм эмнэлгийн хэрэгслүүд байсныг хураасан. Энэ нь мэдээж иргэдийн эрх зорчигдож буй хэрэг. Тиймээс чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлэх эрсдлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан байна. Түүнчлэн Налайх Эрүүл мэндийн нэгдлийн рентген оношлогооны кабинетэд хугацаа дууссан хальс хэрэглэж байгаа, Налайх эрүүл мэндийн нэгдэл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн рентген оношлогооны кабинетэд зургийн хорыг дагалдаж ирсэн баримтад заасны дагуу устгаж зайлуулдаггүй зэрэг зөрчилтэй байсан.
Д.Ундрах /24tsag.mn/
URL: