Нөхөн сэргээлт гэдэг булахын нэр үү?

Швейцарийн хөгжлийн агентлаг 2005 оноос “Тогтвор­той бичил уурхай төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлснээр “Бичил уурхайчдын холбоо” ТББ байгуулан Төв аймгийн Бор-нуур сумын төвөөс зүүн тийш Сүжигт хэмээх газарт олборлолт хийж эхэлсэн ажээ. Тэдний  олборлолт явуулдаг газар өмнө нь “Бороо гоулд” компанийн мэдэлд байснаа “Centerra goyld”-ын мэдэлд шилжсэн гэнэ. Тэгвэл “Гүн­билэг трейд” гэх байгуул­лагад худалдсанаас болж тэдний хэвийн үйл ажиллагаа зог­соод байгаа ажээ.

Орон нутаг болон  олбор­лолт явуулдаг газрыг хариуц­даг байгууллагатай  олон талт гэрээ хийгээд  үйл ажилла­гаагаа явуулж байсан бол шинэ эзэдтэй болсноор үл ойлголцолд хүрсэн гэнэ. Гэрээнд зааснаар тус байгуул­лагын эзэмшил болох 610 га газрын 58 га талбайг нь тэд эзэмших ёстой юм байна. Харин саяхнаас тэнд ажил­лахыг хориглож, олборлолт хийхийг эсэргүүцсэн байна. Гэхдээ үүнд “Бороо Гоулд” буруугүй, яагаад гэвэл уг газрыг орон нутгийн захир­гаанд хүлээлгээд өгсөн бай­жээ. Харин “Бичил уурхайч­дын холбоо” төрийн бус бай­гууллагын өмнөх тэргүүн үүний гол буруутан гэж одоо­ны тэргүүн нь хэлж байна. Учир нь бүх гишүүдийн хурлыг хийлгүй “Centerra goyld”-ад шилжүүлэн өгсөн гэнэ.

Уг газар нь 1980-аад онд Германууд олборлолт хийгээд орхисон талбай юм байна. “Тогтвортой бичил уурхай төсөл” 2015 он хүртэл хэрэг­жих ажээ. Зөвшөөрөл авч төсөл хөтөлбөр хэрэгжүү­лэн үйл ажиллагаа явуулж байгаа ч нөхөн сэргээх тал дээр хангалттай ажиллаж чадах уу гэдэг дээр эргэлзээ төрөхөөр үгийг тэд хэллээ. “Одоогоор бол нөхөн сэргээлт хийгдэж эхлээгүй байгаа. Харин ол­бор­лолт дуусаад булж хэвийн байдалд оруул­на” гэж тэд хэлэх юм.

Нөхөн сэргээлт гэдэг зөвхөн булахын нэр гэж үү. Ирэх оноос булах ажилдаа орно гэсэн тэдний үг тун хан­галтгүй санагдаж байна. Нө­хөн сэргээлтийг сайн хийдэг ком­паниуд манайд байдаг. Гэ­тэл төсөл хөтөл­бөрийн нэрээр үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчид яаж нөхөн сэргээх гэж байгаа нь хэлэх үгнээс нь л тодорхой байна.

П.БОЛОРОО


URL:

Сэтгэгдэл бичих