Уул уурхайн салбарт хэн юу хэлэв?
Уул уурхайн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.08- 2014.10.14/
Уул уурхайн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Раднаасүрэн: Уул уурхайн яамныхан олон улсын жишигт нийцсэн нүүрсний ангиллыг боловсруулж баталсан Манайхан одоо сайн нүүрсээ чанар муутай бүтээгдэхүүний үнээр борлуулж байгаа. Нүүрсний ангилал гаргаснаар илчлэг, үнслэгийн хэмжээ, боловсруулсан байдлыг харгалзан бодит үнэ тогтоно. Мөн бүх төрлийн ашигт малтмалыг экспортлоход жишиг үнэ тогтоож, түүгээрээ тооцон татвар авдаг байсан. Нүүрсээ бага ханшаар борлуулах гэрээ хийсэн байхад өндөр жишиг үнээр тооцож татвар төлд өг гэж аж ахуйн нэгжийн удирдлагууд гомдоллодог байлаа. Засгийн газар тогтоол гаргаж, экспортын нүүрснээс гэрээний үнээр тооцож татвар хураадаг болсон. Ингэснээр экспортлогчдын өртөг, зардал буурч, ашиг орлого сайжрах давуу талтай. /Өнөөдөр 2014.10.09 234/5328//
Эрдэнэс Тавантолгой ХК гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сардаа багтаж сонгоно УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой”-д стратегийн хөрөнгө оруулагч татах шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын аль аль нь багтаж байгаа. Өнгөрсөн наймдугаар сарын 28-ны Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагаа ашиглалт, олборлолт, борлуулалт зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцаж хийх хөрөнгө оруулагчийг тодруулахаар болсон. Ингэхдээ гадаадын компани 49 хүртэлх хувьд, үлдсэн 51 хувьд үндэсний компани болон дотоодын компаниудын консорциум хөрөнгө оруулах эрхтэй байхаар шийдвэр гаргасан. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Одоо сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд бэлдэж байна./Үндэсний шуудан 2014.10.09 193/2129/
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд: Оюутолгой төслийг аль ч хэлбэрээр санхүүжүүлсэн үндсэн үүрэг, хариуцлагыг “Туркойз хиллс” хүлээнэ
Гэрээнд заасан байж болох санхүүжилтийн гурав дахь хэлбэр нь төслийн санхүүжилт. Гэрээгээр бол аль ч хэлбэрээр төслийг санхүүжүүллээ гэхэд Туркойз хиллс үндсэн үүрэг хариуцлагыг хүлээнэ /Өдрийн сонин 2014.10.13 245/4885/
УИХ-ын гишүүн Г.Уянга:”Засгийн газар Оюутолгойд хийсэн шалгалтыг нууцалж байна” УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгой төслийн талаар мэдээлэл хийлээ. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал болж ямар шийдвэр гаргасан нь олон нийтэд ил болоогүй. Уг хурлаар юу хэлэлцсэн ямар шийдвэр гаргасныг олон нийтэд ил болгох хэрэгтэй.Анхны хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум төгрөгөөр хэтэрсэн баримт нь энд байгаа. Өөр нууцлаад, төрийн нууцад хамруулаад байх зүйл байхгүй /Үндэсний шуудан 2014.10.10 194/2130//
Босоо хөх монгол төрийн бус байгууллагын гишүүн П.Шинжээравдан: Хууль бусаар алт олборлосноос газар нутаг сүйдэж байна Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт “Жи энд Ю Гоулд” компани хууль бусаар алт олборлож байгаа талаар нутгийн иргэд иргэний хөдөлгөөнийхөнд ханджээ.Бид нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу очиж, нөхцөл байдалтай танилцсан. Тус компани 2006 оноос алт олборлож эхэлснээс хойш “Шар усан гол”, “Хар усан гол” ширгэж, сумын төвийн ард иргэд усны гачаалд орсон байна. Уг компани 173 хоног хууль бусаар алт олборлосон. Ингэснээр 28 хонь, 15 нохой, 20 ямаа, хоёр шонхор шувуу, хэрээ зэрэг мал, амьтад ихээр үхсэн байна. Мөн цахилгааны шон зоож, сумын төвөөс зөвшөөрөлгүй тог татсан. Сумын иргэдийн хэрэглээний тогны хүчин чадал буурсан байдалтай байна. /Монголын үнэн 2014.10.13 195/
URL: