Шүүхийн ерөнхий зөвлөлөөс О.Магнайд мэдэгдэл хүргүүлжээ

uls_543c89b7e5f0f_1Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай  өчигдөр “Арилжааны банкуудтай холбоотой хэрэг”-ээр мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр энэ асуудлаар шүүхэд хандсан ч есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гарчээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд шүүгч нар есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргалаа. Энэ нь манай байгууллагын цаана хэрэглэгч, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан хэрэг юм. Нэг биш, хоёр биш есийн есөн асуудалд шударга бус хандаж байгаа шүүгч нарыг нэрлэхээс аргагүйд хүрч байна. Анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адъяасүрэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүгч Зандраа, Сумъяа, Атарцэцэг, Батсүрэн,  Тунгалаг, Мөнхтуяа, Цэцгээ нарын шүүгч нар удаа дараа зохион байгуулалттайгаар ШӨХТГ-ын эсрэг, мөнгө төгрөгтэй аж ахуйн нэгж, компаниудын талд шийдвэр гаргасан” гэсэн юм.

Энэхүү мэдэгдэлтэй  холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж О.Магнайд мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд, шүүхийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, шүүгчид нөлөөлөхийг оролцсон гэж үзэхээр байна гэдгийг онцолжээ.

 Ч.Амартүвшин Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих