12-той охин 37-той залуутай гэрлэв

Тэд  Норвегийн иргэд аж. Охины хувьд их л аз жаргалтай нь аргагүй өөрийн блогдоо сүйт залуугийнхаа зургуудаас байршуулжээ. Хайр дурлалдаа умбсан хосууд хурим хийх өдрөө тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Тей охин даашинз болон бялуу бас бөгжөө ч сонгосон гэнэ.

Гэхдээ энэ бол жинхэнэ хурим биш. Дэлхий дээр жил бүр 39.000  орчим ийм тэгш бус хурим болдог гэн. Үүнийг эсэргүүцсэн бас сануулсан, охидын эрх ашигийг хамгаалах, үүнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий кампанит ажлын сурталчилгаа аж. Харин 12 настай Теи охины хувьд эдгээр зургийг блогтоо байршуулж дэлхий нийтэд цацсанаар хандалтаараа Норвегидоо байхгүй амжилтыг тогтоосон байна. Энэ сарын 12нд товлогдоод байсан хуримын ажиллагааг зогсоох, эсэргүүцэх хөдөлгөөн хүртэл байгуулагдаад байжээ. Тус төслийнхний зүгээс цагдаагийнханд хүртэл мэдүүлэг өгч үнэн бодит байдлыг шалгуулахад хүрчээ.

Р.Слава

fact.mn

1413127230_04 1413127240_10 1413127244_03 1413127246_09 1413127261_01 1413127288_05


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих