З. Энхболд:УИХ-ын дэргэдэх МАН-ын бүлэг гэж байхгүй, зөвлөл гэх ёстой
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгч З.Энхболд өнөөдөр сэтгүүлчидтэй “Намын шинэчлэлээс төрийн шинэчлэл уруу” гэсэн сэдвээр зангиагүй уулзалт хийлээ. Уулзалт сэтгүүлчдийн асуултанд хариулах байдлаар чөлөөт ярилцлагаар эхлэсэн юм. Сэдвийн үндсэн санаа нь нийгмийн шинэчлэлийг бүрэн гүйцэд хийхийн тулд улс төрийн намуудын шинэчлэлийг хамт хийхгүйгээр энэ үйл
явц амжилт олохгүй учраас АН аливаа шинэчлэд манлайлагчийнхаа хувьд шинэчлэлийг жинхэнэ утгаар нь эхлүүлэх ёстой гэсэн зорилт ажээ. З.Энхболд гишүүнийхээр бол МАХН сая их хурлаараа шинэчлэлийн асуудлыг хөндөх гэж оролдсон боловч, харамсалтай нь энэ нь агуулгын бус хэлбэрийн шинэчлэл төдийхнөөр хязгаарлагдсан гэнэ. Туг, далбаа, нэр, дотоод зөрчилтэй үзэл баримтлал төдийхнөөр шинэчлэл нь хязгаарлагдаад үндсэн тулгарч буй асуудлаа шийдэж чадаагүй. Харин АН одоогийнх шигээ МАН-ыг дагалдсан байдалтай байсаар байвал МАНАН болж хувираад, ялгарах зүйлгүй болж либерал ардчилсан үнэт зүйлс дээрээ нэгдсэн дэмжигчдээ алдах аюул нүүрлэлээ” хэмээн тэр үзлээ.
Хэлбэрийн хувьд шинэчлэл бүхий улс төрийн нам төрийн шинэчлэлийг бүрэн гүйцэд хийх чадваргүй учраас АН дотооддоо яаралтайгаар агуулгын шинэчлэлийг хийх ёстой хэмээн тэр үзэж байгаа юм байна. АН-ыг агуулгын хувьд шинэчлэхийн тулд юуны түрүүнд удахгүй болох ҮЗХ-ны хурлаар либерал ардчилсан унэт зүйлсээ эргэн тодотгох, түүндээ тохирсон бодлого явуулах талаар УИХ дахь намын бүлэгтэйгээ ойлголцож, Ерөнхийлөгчийн хуулийн тогтолцооны шинэтгэлийг дэмжиж шинэчлэлийг хийх ёстой гэлээ. Мөн шинэчлэлийг намын бүтэц зохион байгуулалт, хүний нөөц бүртгэлжүүлэлт, анхан болон дунд шатны намын байгууллагуудын өрсөлдөх чадвар, нийгмийн хариуцлага гээд олон зүйл дээр бодлогын өөр хэлбэр явуулах хэрэгтэй. Тэгж агуулгын шинэчлэлийг АН гүйцэт хийж чадсан тохиолдолд л өмнөх манлайлагч байр сурин дээрээ эргэн ирж нийгэм төрийн шинэчлэлийг жинхэнэ утгаар нь бодит ажил болгож чадна хэмээн тэр үзэж байгаа юм байна Уулзалтын үед сэтгүүлчдийн асуултанд нээлттэй хариулж байлаа.
-УИХ-ын дэргэдэх МАН-ын бүлэг удахгүй байгуулагдана гэсэн. Энд таны байр суурь ямар байгаа вэ?
-Тус намаас хэлж байсан үгийг би өөрсдөд нь хэлье. 2004 оны сонгуульд манай нам Ардчилсан холбоо эвсэл гэж байгуулагдаад сонгуульд өрсөлдөж байсан. Гэтэл тус эвсэл задрахад МАХН-аас Ардчилсан холбоо эвслийг бүлэг байгуулж болохгүй. Та бүхэн бүлэгийн эрхтэй зөвлөл гэж болно гэж байсан юм. Тэгээд хуулиндаа өөрчлөлт оруулж бид тухайн үед Ардчилсан холбоо эвсэлийн зөвлөл гэсэн статустай явлаа. Тиймээс хуулиндаа заасан байгаа учраас хоёр намд өөр өөр үйлчлэнэ гэж байхгүй биздээ. Тэгэхлээр УИХ-ын дэргэдэх МАН-ын зөвлөл гэсэн статустай явах байх.
- Зөвлөл Бүлэг хоёрын ялгаа нь юундаа байна?
-Би дээр дурьдсан . Хуулиндаа заасан болохоор хуулиа дагах ёстой. Энэ хууль хоёр намд өөр өөр үйлчлэх ёсгүй. Уг нь бол бүлгийн эрхтэй гэдгээрээ нэг их ялгаа байхгүй
-МАХН-ын их хурлыг олон хоног үргэлжилж улс орны ажлыг хойш нь тавьсан гэдэг шүүмжлэл байна. Танай намын хувьд их хурлаа хийсэн тохиолдолд яах вэ?
-Тиймээ. Үнэхээр чуулганыг завсарлуулж хэдэн өдөр үргэлжилсэн хурал болсон. Манай намын хувьд амралтын өдөр зохион байгуулдаг. Бид тийм солиут буудуулж баяр ёслолыг хэмжээнд хийх хөрөнгө байхгүй. МАН-ын удирдах бүрэлдэхүүнд төрийн өмчийн компаниудын удирдлагуудаас бүрдсэн 300-д хүн байна. Төрийн албаны тухай хуулийн цоорхойг ашигласан явдал болж байна. Нэг үгээр хэлбэл хөрөнгөтнүүдээр удирдлагуудаа бүрдүүлсэн гэж хэлж болно. МАХН-МАН болоод өөрсдийгөө зүүний үзэл баримтлалтай гэлээ. Зүүний гэдэг чинь ард хамжлага гэсэн ерөнхий нэр. Тэгэхлээр үнэхээр жирийн ард иргэдийн нам болж чадах уу.
- Ардчилсан намд үүссэн хөдөлгөөн намын даргаа сольё гэсэн шаардлага тавьсан. Үүний ард таныг байна гэсэн хардлага бий ?
-Намаас хөдөлгөөн гарч шаардлага хүргүүлсэн байсан. Үүний цаана би байхгүй. Хөдөлгөөнүүдийн шаардлагыг харж байх нээ намын даргыг сольё гэсэн шаардлага байсан. Гэхдээ энэ хөдөлгөөнүүдийн сонирхол нь даргыг сольё гэхээсээ илүүтэйгээр намын өнөөгийн байдал, цаашдын намын 20 жилийн үйл ажиллагаа, үзэл баримтлал тодорхойлох асуудал юм билээ.
-Хэрвээ та ардчилсан намын дарга болбол юу хийх вэ?
-Намын буруу явж байгаа замыг л зөв залья гэж байгаа. Тодруулбал би дарга болно гэхээсээ илүүтэй энэ намын замыг нь залья гэдэг нь чухал. Ардчилсан намын даргад олон хүн өрсөлдөж байна л даа. Гүндалай, Гантөмөр гээд. Тэгэхлээр энэ хүмүүс намынхаа цаашдын үзэл баримтлал, ямар байх ёстой юу хийх хэрэгтэй байгаа тэр төлөвлөгөөгөө уралдуулах нь чухал. Үүнд Алтанхуяг дарга ч мөн төлөвлөгөөгөө уралдуулах ёстой.
Энэ мэт гишүүдээс асууя гэсэн бүхий л асуултанд гишүүн өөрийнхөө зүгээс хариултуудыг өгч байлаа. Уулзалт ярилцлага 11.30 цагаас эхэлж 13 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Г. Гэрэлт
URL: