82 мянган иргэн бүртгэлээс хасагджээ

b0c6c0e073fdd648big

Хөдөлмөрийн яамны мэдээгээр энэ оны эхний есөн сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33879 болж, өмнөх оноос 9.9 хувиар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед 37 597 иргэн бүртгэлтэй ажилгүйчүүдийн эгнээнд байжээ. Энэ оны есөн сард нийт 73 000 иргэн ажил идэвхтэй хайж, 20 000 хүнийг ажлын байранд зуучилсан байна. Харин 82 000 хүн ажил хайхгүй байсны улмаас бүртгэлээс хасагдсан аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны есөн сард хамгийн их буюу 44 095 хүн байсан бол энэ оны есөн сард бүртгэгдсэн 33 879 иргэн хамгийн бага үзүүлэлт болжээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих