Зээлээр машин авах ямар боломжууд байна вэ?

42f72dfc50af8b416c25d9da6ddc787e914574ca

Асуулт: Машин зээлээр авах гэсэн юмаа. Цалингаа төрийн банкаар авдаг боловч цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй болохоор цалингийн зээл авах боломжгүй байна. Энэ тохиолдолд автомашин зээлээр авч болох уу. Сарын цалин 500 000 . Авах машиныхаа үнийн дүнгийн 60 орчим хувийг урьдчилж төлнө.

Таны асуултын дагуу бид доорх зөвлөгөөг боловсруулан танд хүргэж байна.

Авах гэж буй машиныхаа үнийн дүнгийн 60 орчим хувийг та өөрөө төлж байгаа тул банкууд танд хамгийн таатай нөхцөлөөр зээлээ санал болгоно.

Хэдийгээр танай байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч гэсэн танд доорх боломжууд байна.

  1. Лизингээр машинаа авах.
  2. Банкуудын санал болгож буй өрхийн зээлээр машинаа авах

Хэрэв та машинаа лизингээр авахыг хүсч байгаа бол танд хамгийн тохиромжтой хувилбарууд нь:

  1. ХААН банкнаас сарын 1,5% хүүтэй 1,5 жилийн хугацаатай авах
  2. Кредит банкнаас сарын 1,5% хүүтэй 3 жилийн хугацаатай авах
  3. ХХБ-наас 1,9% хүүтэй 2 жилийн хугацаатай авах (хэрэв шинэ машин бол 1,7% 3 жилээр)
  4. Төрийн банкнаас сарын 2% – 1,8% хооронд 2 жилийн хугацаатай (урьдчилгаа 60% өөрөө төлнө гэдгээ тайлбарлаж хэлээд хүүг багаар тогтоолгохыг хүсэх)
  5. Капитрон банкнаас сарын 2% – 1,7% хүүтэй 3 хүртэл жилийн хугацаатай тус тус зээлэн авах боломжтой юм байна.

Банкуудын нийтэд зарлаж байгаа жишиг хүүгээр бодоход танд хамгийн боломжийн нөхцөл санал болгож буй банкууд эдгээр банкууд байна. Харин дээр дурдсанчлан төлбөрийн 60 хувийг өөрөө төлнө гэдгээ хэлэхэд банкууд танд улам таатай нөхцөл санал болгоно гэдэгт итгэлтэй байна.

Лизингээр авахаас гадна та өрхийн хэрэглээний зээл авч болно. Энэ нь цалингийн зээлийн гэрээгүй ч тогтмол цалингийн орлоготой хүмүүст олгож буй банкны зээл юм. Өрхийн хэрэглээндээ зээл хүсч буй хүмүүст хамгийн боломжийн хүүгээр зээлээ санал болгож буй банкуудын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ зээлийг Кредит болон Төрийн банкууд хамгийн бага хүүгээр санал болгож байгаа бөгөөд банкууд дунджаар 2,3% – 2% хүүтэйгээр хүмүүст энэ зээлийг олгож байна.

Тэгэхээр таны хувьд машинаа лизингээр авах нь ашигтай тусаж байна.

Одоо харин хэдэн төгрөгийн зээл банкууд танд олгох боломжтойг бас тооцож үзүүлье.

Ихэн банкууд зээл авч буй хүмүүсийнхээ сарын орлогын 40%-иар нь зээл төлөх боломжтой гэж үзэж зээлийн хэмжээг тогтоодог. Тэгэхээр та сард 500,000 цалинтай бөгөөд үүнийхээ 40 хувь буюу сард 200,000 төгрөгөөр зээл төлөх боломжтой.

Хэрэв та 3 жилийн хугацаатай сарын 1,5% хүүтэй зээл авбал нийтдээ 4,6 сая төгрөг, харин 1,5 жилийн хугацаатай сарын 1,5% хүүтэй зээл авбал нийтдээ 2,8 сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна.

За бид таны асуусны дагуу эхний ээлжинд ямар боломж байгааг тооцож үзэв.

Тодруулбал та хэдэн төгрөгний зээл авах боломжтой болон танд ямар банкууд хамгийн боломжийн нөхцөлөөр зээлээ санал болгож байгааг харуулав. Нэгэнт боломжоо таньж мэдсэн тул сонголтоо хийх нь таны шийдвэр.

Харин аль нэг банкийг сонгосон тохиолдолд тухайн банк ямар шалгуур тавьдаг, ямар ямар материал бүрдүүлдэг болохыг мэдэх шаардлагатай болно.

Тэгвэл үүнийг ч гэсэн та яг одоо манай вэб хуудаснаас мэдэх боломжтой. Хүмүүст улам хялбар болгох үүднээс бид таны мэйл хаяг руу таны сонирхож буй зээлийн талаар дэлгэрэнгүй заавар илгээдэг үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Жишээлбэл машин лизингээр авах гэж байгаа бол та манай сайтын “Машины лизинг” цэсээр ороод Шинэ эсвэл хуучин машины зээлээ сонгохоор тухайн зээлийг танд хамгийн бага хүүгээр санал болгож буй банкуудын жагсаалт гарна. Түүнээс сонгож байгаад та “ЗААВАРЧИЛГАА АВАХ” гэсэн товчийг даран өөрийн мэйл хаягаа оруулаад иж бүрэн заавар авна уу.

mongo.mn


URL:

Сэтгэгдэл бичих