1000 хунгийн чуулган боллоо

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорациас эх орныхоо байгаль түүхийн сонин содонг үзэж аялах дуртай залуучууддаа зориулан аймгуудын гайхамшгаар, хунгийн чуулган үзэх аяллыг зохион байгууллаа. 8 өдөр, 7 шөнө үргэлжилсэн энэхүү аялал 5 аймгийн нутгаар 2000 км зам тойроод ирсэн байна. Аялалд МЗХ-ны дэргэдэх Аяллын түүчээ, Маргад клуб мөн “Их монгол” дээд сургууль, “Технологийн” сургуулийн оюутан багш гэсэн нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй аялжээ. Тэрээр аялалд оролцогчид ярихдаа “намрын сэрүүн орсон хэдий ч тал нутгаар дулаан байсан. Бид зарим өдрөө хээрээр майханд, зарим өдөр нь жуулчны бааз, буудалд байрлаж явлаа. Аяллынхаа 4 дэх өдөр Алтан овоо, хүн чулуун хөшөө үзээд Ганга нууран дээр хүрэлцэн ирж хунгийн чуулган үзэж, хунгийн дууг сонсон гайхан биширсэн учир нь хунгийн дуу яг л сифони хөгжим тоглож байгаа мэт энэ тэндгүй янз бүрийн дуу авиа гаргаж дуугарах нь гайхалтай байсан гэсэн юм.

Өнгөрсөн 9-р сарын 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын газраас “1000 хунгийн чуулган” аялал жуулчлалын эвэнт зохион байгуулсан бөгөөд 2000 гаруй хүн ирж оролцсон байна.

Хунгийн чуулган үзэх гэж ирсэн жуулчид ганга нуурын эрэгт байх газрын гүнээс дууны эгшгээр оргилон гарах Оргихын булгийг  Жавхлангийн Дарьганга дууг дуулж булиглуулдаг юм билээ.

10578790_737581299612247_1402299649_o 10722524_737581306278913_720389507_o 10722581_737581296278914_1237055672_o 10733317_737581282945582_299530465_o


URL:

Сэтгэгдэл бичих