Дарханд 16 сурагч хоолны хордлогод орж, эмнэлэгт эмчлүүлж байна
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн 6 а бүлгийн сурагчдад хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ. Албаны эх сурвалжийн хэлснээр, өнгөрсөн пүрэв гаригт Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн 6 “а” бүлгийн сурагчдын гэдсээр өвдөж, бөөлжөөд байна гэх дуудлага ирсэн байна. Сурагчид ургацын баяр хийж, хүнсний ногоогоор төрөл бүрийн салат хийж иджээ. Дараа нь хүүхдүүдийн дотор муухайрч, бөөлжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор таван хүүхдээс ходоодны угаадас, хоолны найман дээж, хүнсний бүтээгдэхүүний 14, усны хоёр сорьц, таван арчдас авч МХЕГ- ын лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. Сурагчдын хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байсан ч харьцангуй дээрджээ.
medee.mn
URL: