Б.Суманчулуун, Н.Адъяабат нар сэргээш хэрэглэсэн нь батлагджээ
Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан билээ.
Харин энэ хариу ямар ирсэн талаар дөнгөж сая Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийлээ.
Манай сурвалжлагчийн мэдээлж буйгаар Говь-Алтай аймгийн харъяат бөх Улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн харъяат бөх Н.Адъяабат нарын А сорьцийн шинжилгээнээс сэргээш хэрэглэсэн хариу гарсан байна.
Харин удаах төрлийн буюу Б сорьцийн шинжилгээний хариугаар дээрх бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь батлагджээ.
Энэ талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.
ikon.mn
URL: