Хятад иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ
2014 оны аравдугаар сарын 09-ний өдөр 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 50 настай Цэн Шин Минийг явж байхад нь цагаан машинтай, үл таних дөрвөн залуу машиндаа хүчээр суулган оршуулгын газар аваачин зодож, 13 сая төгрөг, 7000 юань, гар утас, паспорт, түр оршин суух үнэмлэх зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс болон Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлжээ. Энэхүү гэмт хэргийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат, 27 настай О гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
medee.mn
URL: