“Архи уулаа” гэж загнасны төлөө өөрийгөө хутгалжээ

Нийслэлд өнгөрөгч өдөр хулгайлах гэмт хэрэг 8 гарсаныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Энэ сарын 29-ний 18.45 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Э «5805 УБН» дугаартай машинаас бичиг баримт, 500 мянган төгрөгийг нь тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай эрэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг Хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай илрүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г-гийн амбаараас цахилгаан хөрөө, 10 метрийн урттай суран бугуйлыг нь мөн дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 29 настай эрэгтэй Э гэгч хулгайлсныг илрүүлэв.

«Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 48-р байрны баруун талд байрлах барилгын хашаан хутганы шархтай хүн байна» гэсэн мэдээллийг 29-ний 14:50 цагт авч шалгахад уг барилгын сахиул 37настай эмэгтэй Г нь нөхөр Ч-тэйгээ хамт архи ууж, маргалдан, хардаж өөрийн цээжин тус газраа хоёр удаа хутгалж гэмтсэнийг тогтоосон байна.
Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн 48 настай эмэгтэй Г гэгч «ажил хийхгүй архи уулаа» гэж аав нь загнасны төлөө өөрийгөө хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Гэмтсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт эмчилж байна.

С.Амар
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих