“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний экспортоо зогсоолоо

ebb8b0217c5e592dbig“Монгол улс Таван толгойн орд газраас олборлодог коксжсон нүүрсний экспортоо зогсоолоо. Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХХК Австралийн оператор компани болох “MacMahon Holdings” компаниудын хооронд санхүүгийн асуудлаар маргаан гарсан байна” гэж дэлхийн хэвлэл мэдээллээр бичиж эхэллээ.

Австралид төвтэй “MacMahon Holdings” компаниас “Эрдэнэс Тавантолгой” ХХК тус компанид төлөх ёстой 22 сая ам.доллараа төлөхгүй байгаа тул ажлаа зогсоосон гэж мэдээлжээ.

Мэдээнд “MacMahon Holdings” компани нь Таван толгойн орд газарт нүүрс олборлохоор 500 сая долларын таван жилийн гэрээ байгуулсан. Энэ удаагийн маргаан Монголын нүүрсний салбарт бас нэгэн том цохилт авчирлаа. Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь Хятадын “Chalco”-той бас зөрчилдөж, нүүрсний экспорт нь удаан хугацаагаар тасалдаж, их хэмжээний хохирол хүлээсэн билээ. “Chalco” Монголын Засгийн газарт 2013 оны дундуур 350 сая ам.доллар төлсөн ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК тээврийн компаниудад төлбөр хийж чадаагүйн улмаас нүүрс гаргаж чадахаа больсон. Хятадын хил дээр одоо ч их хэмжээний нүүрс хуримтлагдсан байгаа нь “Chalco” Монголоос их хэмжээний нүүрс авах сонирхолгүй байгааг харуулж байна. Хэдийгээр Монголын нүүрс олборлолтын зардал бага ч тээвэрлэлтийн зардал ихтэй тул дэлхийд өрсөлдөх чадваргүй байгаа юм” гэж бичсэн байна.

М.Сугар-Эрдэнэ

- See more at: http://mining.time.mn/content/50060.shtml#sthash.VN2cLBmC.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих