Өнөөдөр Н.Энхбаяр мод тарина
МАХН-ын нөхөд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарих аянг зохион байгуулах аж. Уг ажил 15:00 цагт болох бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцох юм байна.
Н.Энхбаярыг Монголд ирсэн сургаар хэвлэлүүдээр Ерөнхий сайд дуудсан, шадар сайд болохоор ирсэн гэх мэтээр шуугиж байсан ч тэр бүгдийг үгүйсгэж “Настай хоёр буурайтайгаа уулзаж, эх орноо санасан сэтгэлээ дэвтээх гэж ирлээ” хэмээсэн билээ. Тэгвэл энэ сарын арван таванд болох намын бага хурал хийгдэхээр төлөвлөсөн байгаа билээ. Энэ хурлаар Н.Энхбаярын Монголд ирсэн гол шалтгааны нууц тайлагдах биз.
ЧОЙ
URL: