Энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо Орос, Монголын засгийн газрын хоорондын хуралдаан болно

тэрбишпагваӨнгөрсөн бямба гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан”-д Монголын талаас баримтлах удирдамжийг зөвшөөрч, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан чухал ач холбогдолтой юм.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих