Замын шалгалтаар явж байсан “Railbus” Сэлэнгэ аймагт эвдэрчээ
- ОРОСЫН ИНЖЕНЕРҮҮД ЗАСВАР АВАХГҮЙ ГЭЖ-
Өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчилж байсан “Railbus”-ийг 3,9 сая ам.доллараар худалдан авсан. Энэхүү төмөр замын автобусыг автозамын түгжрэлийг сааруулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн албаны хүмүүс нээлтийн үеэр хэлж байсан ч талаар өнгөрч байх шиг байна.
Учир нь УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж нарын тэргүүтэй 20 гаруй дарга нар хойд хэсгийнхээ төмөр замыг шалгах нэрийдлээр “Railbus”-тай явж байгаад Сэлэнгэ аймгийн хойд замд эвдэлчихсэн байгаа аж. УБТЗ-ын 20 гаруй дарга нар хоёр жилд нэг удаа явж төмөр замаа шалгадаг гэх боловч энэ үеэр хавтгай архидалт болдог гэх юм билээ.
Яг одоо Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн төмөр зам дээр эвдэрчихсэн “Railbus” дээр монгол, орос талын инженерүүд ирчихсэн буй бөгөөд оросын инженерүүд “Railbus”-ийг хүнд нөхцөлтэй зам дээр явуулсан учир одоо засвар авахгүй” гэсэн талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Харин монгол инженерүүд “Засвар авна” гэж хоёр талын инженерүүдийн дунд багагүй маргаан өрнөөд буй гэнэ. “Railbus” нийслэл хотод зорчиж байхдаа хоёр ч удаа эвдэрч байжээ. Сард 57 сая төгрөгийн ашиг олдог гэх “Railbus” эрх ямбатай дарга нарын ая тухыг хангах гэж зориулалтын бус замаар явж байгаад дахин засал авахгүйгээр эвдэрсэн бололтой.
medee.mn
URL: