7 хоногийн үнийн мэдээ /2014 оны 10 сарын 08-ны өдрийн байдлаар/
2014 оны 10-р сарын 8-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ:
2014 оны 10-р сарын 8-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, адууны махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 5.1 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 5.3 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 0.5 хувиар буурч, адууны махны үнэ, үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Гурилын үнэ:
2014 оны 10-р сарын 8-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ:
2014 оны 10-р сарын 8-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
URL: