Н.Энхбаяр “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт юу ярьсан бэ?
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр эх орондоо ирээд байгаа билээ. Солонгосын иргэн болох хүсэлт гаргасан, орогнол хүссэн зэрэг дуулианыг дагуулан ирсэн Н.Энхбаяр энэ шуугиан гараад ердөө гурав хонож байхад Монголд ирсэн нь сонирхолтой юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр нутагтаа ирж амрахаас гадна “Херо интертаймент”-н ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтанд үргэлжлүүлэн оролцох аж.
Эхний зураг авалтаа тэд БНСУ-д хийсэн байна.
Энэхүү нэвтрүүлгийг бүтээж буй эрхмүүд Н.Энхбаярын нэвтрүүлэг ямар нэгэн улстөрийн зорилгогүй, цэвэр тухайн хувь хүний хөрөг нэвтрүүлэг гэв.
ikon.mn
URL: