“Хотын гудамж миний нутаг” баяр болж байна
СУИС-иас санаачлан нийслэл, дүүрэгтэйгээ хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг “Хотын гудамж, Миний нутаг” баяр яг одоо Анкарагийн гудамжнаа болж байна. Энэ өдөрлөг 12.00 цагаас 17.00 цагийн хооронд болох бөгөөд СУИС-ийн оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барих гэнэ. Тус үйл ажиллагаа нь нийслэлийн иргэдэд “Нэг хотынхон”, “Нэг гудамжныхан”, “Би нийслэлийн иргэн”, “Манайх Чингэлтэй дүүргийн айл”, “Анкарагийн гудамжны хөршүүд” гэсэн бахархал төрүүлэх гэнэ. “Нийслэлийн өдрийг тохиолдуулан хийдэг энэ баяраар иргэддээ чиглэсэн олон олон байгууллагын үйл ажиллагаа явагдах ажээ.
URL: