К.Брайант анхны ялагдлаа хүлээлээ
Өнөөдөр NBA-ийн талбайд дөрвөн тоглолт болсон. “Детройт Пистонс”-“Милуоки Бакс” 94:80, “Хьюстон Рокестс”-“Мемфис Гризлес” 113:93-аар хожсон аж. Мөн “Юта Жаз”-“Портлэнд Блэзерс” 109:105, “Голден Стэйт”-“Лос Анжелес Лэйкерс” 120:105-аар буулган авсан. Хагас зуун жилийн түүхтэй далайн чанадын мэргэжлийн лигийн бүх цагийн мэргэн буучдаас К.Брайнат өдгөө тоглож байгаа. Алдарт К.А.Жаббар, К.Мэлоун, М.Жордан нар бүгд зодог тайлсан билээ.
“Лос Анжелес Лэйкерс”-ын амьд домог К.Брайант энэ улиралд тоглохоор болсон хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан аж. Өнөөдөр зочин баг “Голден Стэйт”-ын залуучуудаас К.Томпсон 25 оноо, С.Карри 20 оноо, А.Игуодала 12 оноо, Х.Барнес 11 оноо авч өрсөлдөгчөө буулган авсан. Харин Калифонийн оддоос К.Бузер 16 оноо, К.Брайант 15 оноо, Ж.Лин 14 оноо, Ж.Рэндли 12 оноо, Р.Прайс 11 оноогоор багтаа тус болжээ. Ингэснээр NBA-д 15 удаа түрүүлсэн “Лос Анжелес Лэйкерс” энэ улирлын анхны ялагдлаа хүлээлээ.
URL: