Таны зүүд хэр зөнтэй вэ?

Зүүд гэгч нь их л өвөрмөц ертөнц ажгууБаяр баясал, сэтгэлийн түгшүүр, уй гуниг, уур уцаар төрүүлсэн олон янзын “найрлагатай” зүүдийг алийг хэлж бархав. Хэдэн мянган жилийн турш зүүд ирээдүйн явдлыг урьдчилан хэлдэг хэмээсэн бодол амьдарсаар иржээ. Оросод 100 гаруй жилийн тэртээгээс зүүдний тухай олон арван ном бүтээгджээ. Эдгээр номын “Зүүд тайлагч” Египет, Энэтхэгийн алдарт цэцэд, зурхайчдын бүтээлээс түүвэрлэн авсан “нэг сая зүүд” гэсэн номнууд илүү алдаршиж, олон хүнийг араасаа дагуулсан гэх. Хувь төөргийг урьдчилан хэлэгчдэд итгэж болох эсэх нь таны дур мэдсэн хэрэг. Зүүдний тайллаас сонирхуулъя Талийгаачийг зүүдэлбэл бороо орохын дохио. Цэцэг зүүдэлбээс уй гунигт автана, эсвэл болзоо тасарна. Өөх, тос худалдах юмуу, худалдан авбал дурлалын аз дайрна. Өндөг зүүдэлбэл олиггүй явдал болно. Хулгана зүүдлэх аваас баяжна. Олон илжиг зүүдэлбэл аз жаргал ирнэ. Шил зүүж зүүдэлбэл ажил өөрчлөгдөнө. Хувцасны сойз зүүдэлбэл уй гуниг ирнэ. Шөнийн манаачийг үнсэж зүүдэлбэл ажил дээр чинь ямар нэгэн хатгалга болно.
b4f12aab-d2f2-4a62-be1f-bb80b9af8bfc_DreamsCloud
Хачин сонин таамаглал шүү зарим нэг нь оночихдог байж болно. Байнд ч үгүй, банзанд ч үгүй зөрөхийг алийг тэр гэхэв. Хамгийн гайхмаар нь нэг ижил зуүдийг зүүд тайлагчид өөр өөрөөр тайлсан байх бөгөөд үүнээс нь ургуулан бодвол худал мэт сэтгэгдэл төрөх нь мэдээж, Мунхаг бодол одоо ч байсаар. Энэ үзэл үхэж мөхөх ч бодолгүй байна. 100 юмуу 200 жилийн өмнөх шигээр одоо ч “Авгайчууд минь сонсооч би цасан дээр хэл нүцгэн явж байх юмаа, чингэтэл урдаас минь нохой ирээд хүний хэлээр ярьж байх юм “Евдокия, болгоомжтой бай бясаа “гэж хэлдэг юм байна. Энэ чинь ямар гээч зүүд вэ яаж тайлах вэ? Цас ч аль хэдийн хайлсан, гэрт бясаа ч байхгүй гэсэн яриаг сонсож болно. Дуния бясаа гэдэг чинь аз жаргалын тэмдэг гэж нэг нь хэлнэ. Үгүй ээ элдвийн хэл хөөрцгийн шинж гэж нөгөө нь маргана. Их зөрчилтэй байгаа биз. Заримдаа зүүдэнд гарсан зүйл дараа нь яв цав гүйцэлдсэн талаар цөөнгүй яриа бий.

Үүний мэн утга нь зөвхөн тохирсонд байгаа юм биш ээ. Америкийн палеонтологич эрдэмтэн Штернбергт нэгэн сонин явдал тохиолджээ. Нэгэн музей эрдэмтнээс эртний нэг ургамлын навч олж өгөхийг хүсчээ. Эрдэмтэн ч зөвшөөрөөд хаанаас хэрхэн олохоо өдөржин бодсон аж. Унтахдаа сууж буй хотоос холгүй хэдхэн бээрт байдаг уулын бэлд нөгөөх навч байна гэж зүүдэлжээ.

Машид сонирхоод өглөө нь уул руу очоод тэр навчаа төвөггүй олжээ. Их мэргэн зүүд байгаа биз. Нохойд хазуулчихлаа гэж нэг хүн зүүдэлж. Тэрээр өвдөхийг маш тодорхой мэдрэв. Сэрээд нөгөөх зүүдээ мань эр мартчихжээ. Гэвч хагас сарын дараа “нохой’хазсан” газар нь шархалжээ. Хачин юм шүү.

Байшингийн шатны талбайд шилэн бөмбөлөг чимэглэлтэй байсныг нь хагалжээ. Шатаар нэг уймраа нөхөр өдөр бүр явдаг байж. Хагарсан шилэн бөмбөлгийн оронд том зэс чимэглэл тавьжээ хэмээн эр зүүдэлж гэнэ. Өглөө нь сэрээд тэр зүүдээ авгайдаа хэлтэл хагарсан бөмбөлгийн оронд үнэхээр зэс чимэг тавьсан болохыг сонсов. Дахиад нэг зүүдний тухай ярья. Охин нь гэрээсээ явахдаа ээжтэйгээ их л дотно халуунаар салах ёс хийжээ.

Охин тэр оройдоо галт тэргээр явж байхдаа ээж нь хүнд өвчтэй байна, өөрийг нь ир хэмээн дуудуулж байна гэж зүүдлэв. Охин сэрээд удтал тайвширч чадсангүй. Дараах шөнө өнөөх зүүд нь яг давтагдав. Мөн ээжийгээ оршуулж байгаагаар зүүдлэв. Охин очих газраа хүрээд сэтгэл нь зовниж гэртээ цахилгаан явуулжээ. Хариуг нь ах нь ирүүлэв. Тэр хариунд “ээжийн бие муу, хэвтэрт байна” гэж бичсэн байлаа. Охиныг гэртээ ирэхэд ээж нь бүр доор орсон байв. Долоо хоногийн дараа тэд ээжийгээ оршуулжээ. Ингэхээр их мэргэн зүүд байхнээ. үгүй яарах хэрэггүй. Дээрх зүүдүүдэд зүүд тайлагч, мэрэгч төлөгч нар тайлбарладаг шиг ямар ч зөнч юм алга. Палоентологич яагаад ингэж зүүдлэв. Сүүлд нь эрдэмтэн өөрөө зүүднийхээ учрыг олжээ. Нэг удаа мань хүн тэр газраар янгир руу гэтэн ойртож явахдаа хөл доор нь юу ургасныг төдийлөн анзаарсангүй хамаг анхаарлаа янгирт чиглүүлсэн нь мэдээж. Гэхдээ энэ үед мөнөөх навчийг хальт хараад түүнийг тархи нь тэмдэглэн авсан аж. Эрдэмтэн музейнхний хүссэн ургамлыг хаанаас олох вэ гэж удаан бодсоны эцэст тархинд нь үлдсэн ул мөр зүүдэнд нь амилан үзэгдсэн нь тэр юмсанжээ. Нохойд хазуулсан юу болох вэ?

Үүний тайлбар тийм төвөгтэй биш ээ, зүүдлэх үед түүний хөлөнд ямар нэг яр шарх байсангүй. Гэхдээ өвчний явц битүүхэндээ газар авч байжээ. Өвчин өөрийн дохиог өдөр ч гэсэн уг хүний тархинд өгч байв. Унтаж эхлэх үед нь хүчтэи өдөөгчид түунд цочрол өгчээ. Зүүд урьдчилан хэлсэнгүй. Харин байгаа бодит бэйдлыг л зөвхөн тусгасан хэрэг юм. Иймэрхүү “мэргэн” зүүд ховор бишээ. Охины зүүд юунаас болов? Охин ээжтэйгээ салах ёс хийхдээ түүний ядрангуй цонхигор царайг ажигласангүй. Харин нүд нь энэ бүх байдлыг ажиглаад тархи нь зохих дохио аваад ой ухааныхаа нэгхэн хэсэгт түүнийг хадгалжээ. Салахдаа охин ээж минь их хөгширч, дахиад уулзах болов уу даа гэж бодож байсан аж. Сэтгэлд нь ээжийнх нь гунигт царай амилсаар байжээ. Анхны шөнө ээжийнх нь царай, бие муу байдлын тухай зүүдэнд тов тодорхой үзэгдсэн нь гайхмаар зүйл биш шүү дээ.

Тэгэхлээр мэргэн зүүд бий юу, мэдээж үгүй Таны хүсэж бодож байсан бүхэн чинь зүүд болон ирж буй нь тэр юм. Зүүд бүхэн биелдэггүйг хүн бүхэн мэддэг. Иймээс зүүд тайлагчид янз бүрийн ов мэх хэрэглэдэг. Зүүдний нэг хэсэг нь л зөнч байдаг гэж тэд ярьдаг. Тэр бүү хэл зоос зайлах, дал түлэх шоо хаях зэрэг нь нэг талаар хэлбэр төдий зүйл бөгөөд тэнэсэн сум тархинд гэгчээр зарим нэг нь тохиолоор онох явдал байдаг л даа. Үүнээс улбаалан мэргэн түргэн хүн болж зарим нь тодрох жишээтэй, Энд би мэргэ төлгийг нэг их үгүйсгэх гэсэнгүй, Гэхдээ ажигч гярхай нэг нь хүний үгийг сонсож дүгнэлт хийгээд, бас хуний нүүр царай нүдийг сайтар ажиглаад ойролцоогоор буудчихыг алийг тэр гэхэв. Зүүд тайлагч зарим хүмүүс зүүдийг долоо хоногийн тодорхой өдөр тухайлбал баасан гарагт юм уу, cap шинэдийн үеэр зүүдэлсэн зүүд л зөнч байдаг гэлцэнэ. Шинийн нэгний зүүд шударга, Хоёрны зүүд удахгүй биелнэ, Хорин нэгний зүүд яг биелнэ. Хорин зургааных аюулгүй, хорин есний зүүд гүйцэлддэггүй гэх мэтээр оношилдог гэнэ.

Энэ бүх нарийн аргыг амархан итгэмтгий хүмүүсийг мэргэн зүүд байдаг гэдэгт итгүүлэхийн тулд зориуд бий болгожээ. Яах аргагүй оносон зүүдэнд өчүүхэн ч гэсэн ид шидийн зүйл үгүй. Доктор Касаткин дээр нэг эмэгтэй ирж нэг сарын турш өөрөө юмуу танил хүмүүсээ муудсан загас идэж байна гэж зүүдлээд болох биш гэж хэлжээ. Эмч түүний ходоодны шинжилгээг авхуулж үзвэл эндүүрсэнгүй. Уг эмэгтэй ходоодны хурц үрэвсэлтэй болсон байжээ. Зүүдний ертөнцөд гайхаад байх юм бий гэж үү? Зүүдэнд бус өөртөө итгэх нь зөв болж таарваа даа.

Тархи гэгч өөрөө гайхамшгийг төрүүлдэг атлаа өөрөө олон талаараа үл танигдах ертөнц юм гэдгийн эндээс ойлгож болох мэт.

Эх сурвалж: http://budda.mn/news/1730.html

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих