Нийслэл хотод шинэ содон өнгө төрхийг нэмлээ

Энэ жил Нийслэл хотын маань 375 жилийн ой тохиож буй.

 

Тиймээс “ОЮУНЫ УНДРАА ГРУПП”ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр болохуйц үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн “Зайсан Толгой” орчимд өрнүүлж байна.

 

Энэ хүрээнд “Зайсан – Соёл Амралтын Цогцолбор” 2015 онд бүрэн ашиглалтад орох ба үндэсний түүх соёлын үзмэр, Угсаатны музей, уран зургийн галларей, кино театр, концертын танхим, залуу хосууд гал голомтоо бадраах гэрлэх ёслолын цогц танхим, олон үндэстний зоог, хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв, задгай театр, мөсөн гулгуурын талбай, оффис, хурлын танхим, бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв гээд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монголдоо мэдрэх боломжийг бий болгох гэж байгаагийн эхлэл болгон олон улсын стандартад бүрэн нийцсэн гэрэлтүүлэг бүхий хөгжмийн ая хэмнэлээр оргилдог Усан оргилуурыг ашиглалтад орууллаа.

 

Түүнчлэн Цогцолборын гадна талбай орчин тойрныг бүрэн тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн, амарч зугаалах талбай, авто зогсоол зэргийг шийдсэн “Зайсан – “Соёл Амралтын Цогцолбор”-т ямар нэгэн түгжрэл сааталгүй зорчих боломж бүхий тээврийн шинэ хэв маягийг нэвтрүүлсэн соёл амралт, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төвүүд тун удахгүй ашиглалтад орох юм.

 

Ийн Нийслэл хотынхоо 375 жилийн ой босгон дээр Зөвлөлтийн дайчдын түүхэн хөшөө дурсгал бүхий Зайсан толгой маань орчин үеийн хэв загвараар өнгө төрх, утга агуулга нь баяжигдан, иргэдийн амарч зугаалах аятай таатай орчин нөхцлийг бүрдсэн бүтээн байгуулалт үүдээ нээж, Нийслэл хотдоо шинэ содон өнгө төрхийг нэмлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих