Латин Америкийн эдийн засaг гурван жил дарааллан зогсонги байдалд оржээ

7dd8bed7dd2eba3cbig

НҮБ-ын Латин Америкийн эдийн засгийн зөвлөлийн 9-ний өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2014 оны эцсийн байдлаар Латин Америк, Карибын бүсийн экспортын худалдаа 3 жил дарааллан зогсонги байдалд орж, 2014 оны экспортын өсөлтийн хурд нь ердөө 0.8 хувьтай байна гэжээ.

Тус зөвлөл тэмдэглэхдээ, Латин Америкийн бүс нутгийн импорт, экспортын худалдаа огцом буурсан хамгийн гол шалтгаан бол Европ, Америк зэрэг хөгжингүй орнуудын эрэлт хэрэгцээ багассан, бүс нутгийн гол эдийн засгийн цогцын хөгжлийн хурд удааширсан зэрэг болно. Оны сүүлийн хагаст еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн хурд буурна. Энэ нь зогсонги байдалд ороод байгаа Латин Америкийн импорт, экспортын худалдааг улам хүнд хэцүү байдалд оруулах бөгөөд тус бүс нутгийн үйлчилгээ, ерөнхий бус байгаа бүтээгдэхүүний худалдаанд ч сөргөөр нөлөөлөх болно. Түүнчлэн Европын холбооны Хятад улсад экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ багассаны улмаас Хятад улс төмөрлөг зэрэг түүхий материал, эрчим хүчний импортоо багасгах болно. Энэ нь Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн уул уурхайн салбарт түшиглэсэн улс орнуудын гадаад худалдаанд ихээхэн дарамт учруулна гэжээ.

 

\Д.Х\


URL:

Сэтгэгдэл бичих