Францын зохиолч Патрик Модиано утга зохиолын салбараас Нобелийн шагнал хүртлээ

yted

9-нд Шведийн уран зохиолын хүрээлэн, 2014 оны Нобелын утга зохиолын шагналыг Францын зохиолч Патрик Модианод олгосноо мэдэгдэв. Шагнал олгосон үндэслэл нь “Түүний зохиол эзлэгдсэн нутгийн хүмүүсийн дүрслэхэд бэрх дурсамж, хувь тавилан, амьдралыг харуулсан” гэжээ.

Нобелын шагналын албаны сайтад, Патрик Модиано 1945 оны 7-р сард Парисын өмнөд дүүрэгт төржээ. Түүний эцэг еврей хүн байлаа. Энэ жил 69 настай Патрик Модиано өдгөө болтол 20 шахам өгүүллэг нийтэлжээ. Түүний зохиол бүр Францад асар их дуулиан тарьж байлаа. Тэрээр өдгөө болтол Францын уран зохиолын салбарт тэргүүлж яваа, уншигчдын хайр талархалыг хүлээсэн нэрт зохиолч юм.

Шведийн эзэн хааны нэрэмжит дээд сургуулийн албаны сайтад, энэ оны Нобелын уран зохиолын шагналд 210 хүн нэр дэвшсэнээс 36 хүний нэр анх удаа дэвшиж байгаа ажээ. Патрик Модиано Нобелын уран зохиолын шагнал хүртсэн 111 дэх зохиолч болов. Мөн тус шагналыг хүртсэн Франц хэлний 13 дахь зохиолч юм.

/Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих