Арван жилийн ял сонссон экс гишүүн Д.Дондог давж заалджээ

uls_54375c6dee5f8_1УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын гомдлыг Давж заалдах шатны шүүх ирэх мягмар гарагт хэлэлцэхээр товложээ. Д.Дондогийг УИХ-ын гишүүн болохдоо буюу 2008 онд  бусдын эд хөрөнгийг залилж, хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Гэвч УИХ-ын гишүүн халдашгүй эрхэнд нь үл халдаж, хэргийг нь хойш түтгэлзүүлээд байсан. Ингээд 2012 онд УИХ-ын гишүүнээсээ буухад нь түүнийг шалгаж эхэлсэн юм.  Тэрбээр туслах Г.Сайнбаяр нарын хамтаар “Меридан” гэх компанид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.

Уг хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сарын 15-нд болж  Д.Дондогт 10.1 жил, түүний туслах Д.Сайнбаярт 12 жил, “Сумбар” компанийн захирал А.Батбилэгт 13 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Шүүгдэгчид өөрт ногдсон эрхийн дагуу Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг хэргийг хянахаар болоод байгаа аж.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих