МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд дуудсан гэв үү

100000000000000000000000000000000000000000000564Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа өөрийн гараар “бүтээн босгоход” нь багагүй саад тулгарч эхэллээ. Ерөнхийлөгч эхлээд өөрт нь, дараа нь УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт үүрэг өгсөн.

Энэ тохиолдолд ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний үүргийг Ерөнхий сайд хэрхэн биелүүлэх бол, “Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах эрх мэдэл минийх” гээд эсэргүүцлийн гал нээх мэт шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцуулах уу гэдэг асуудал үүсч эхлэв. Дээр нь М.Энхсайхан гэдэг “том бодлоготон, туршлагатай хорчин”-ын санаачилгаар МҮАН-ынхан “Гурван яам өг. Эсвэл дайсан болцгооё” гэсэн шантааж хийх болсон. Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг  шантарч “Ажлаа өгсөн ч яах вэ” хэмээн ойр дотнынхондоо ярьсан сурагтай.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж буй энэ үед, яг гал халуун тохироон дээр нь гэнэт МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирэв. Тэр хэзээ ч ирж болох байсан ч чухам өчигдөр ирсний шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуудсан ч гэж тайлбарлах эх сурвалжийн үг үнэн байж болох юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр гэвэл  АН доторх фракцууд, тухайлбал Шонхор”, “Алтан гадас”, “МҮДН”, “Нэг ардчилал”-ынхан таран холилдож “хөл, толгой” нь олдохоо больсон гэнэ. Фракцууд холилдсон шалтгаан нь АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “гурван гишүүн тохироод нэг яам авч болно” гэх хошин тохироотой холбоотой аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын 39 гишүүний кнопоор 13 яамаа “худалдах” нь. Түүн дээр Ерөнхий сайд,  ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд гээд нийт 16 сайдтай байх шинэ танхимын төлөө 48 кноп л хэрэгтэй байгаа тул гурав, гурваараа “гал болж” дундаасаа нэг кноп “худалдаад” байхаар шийджээ. ТовчхондооЕрөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “Төрийн албан тушаал бол шагнал, мөнгө” гэдэг ёс бус зарчим биеллээ оллоо.
МҮАН-ынхны “шантааж”-ийн тухайд тус эвслийн гол хүн болох Н.Энхбаярыг “зохицуулалт хийж Ерөнхий сайдыг амар амгалан байлгах” үүрэг хүлээлгэж, хариуд нь хуулийн байгууллагаар лав “асуудалгүй” болгох амлалт авсан бололтой. Харин АТГ-ыг Ерөнхий сайд яаж ч чадахгүй. Шулуухан хэлэхэд “АТГ-тай бол өөрөө учраа ол” гэхээс өөр аргагүй. Товчхондоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын “хийж чадах” ажил. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг тун удахгүй батлах нь” гэсэн сураг чимээ ч үүнтэй холбоотой байж болох юм. Учир нь энэ хууль батлагдчихвал Н.Энхбаярын  Ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт холбогдсон гэх асуудал дарагдах төдийгүй энэ талаар сөхөж ярьсан, бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эхлээд 50 саяар торгуулж, дараа нь бичсэн, ярьсан этгээдүүд гэмт хэрэгтэн болно.
Н.Энхбаярын АТГ-д холбогдох хэргийн тухайд  “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр гэгч залуу гэнэт нэг л өдөр кофе шопоос баривчлагдсанаас эхлэлтэй. Түүнийг шууд цагдан хорьсны шалтгааныг чанд нууцалж байсан. АТГ-т шалгуулж байгаа болохоор авлига л өгсөн байж таарна. Албан тушаалтан биш болохоор тэр хэнээс авлига авах вэ гэлцээд өнгөрсөн.

Гэтэл Германд 20 гаруй жил амьдарч байгаад ирсэн түүний холбогдсон хэрэгт Шадар сайд Д.Тэрбишдагва сайд бас холбоотой болоод явчихсан. Өөрөөр хэлбэл Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран дундын хөрөнгөөрөө нийт 100 сая ам.долларын дүрмийн сантай,  “Tengri Limited” компани байгуулсан нь анхаарал татаж байна. Хонгконгын Ковлоон арал дээр байралдаг, тус улсад 157715 дугаартайгаар албан ёсны бүртгэлтэй энэ компанийн асуудалд Д.Тэрбишдагва, Х.Анхбаяр нар хэрхэн холбогдсон нь сонирхолтой

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ талаар өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд мэдээлснээр “АТГ –ын ажилтнууд “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяраас 320 мянган ам.доллар авсан гэх асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагваас мэдүүлэг авсан тухай дурдсан байдаг.
Хамгийн сүүлийн мэдээллээр Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан агсан, “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт хоригдох хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 11-13-нд хоёр өдөр үргэлжилж “Тэнгри Холдинг” компанийн захирал захирал Х.Анхбаяр ганцаараа 3.6 жилийн ял эдлэхээр болсон.

АТГ-аас “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирлаар ажилладаг  Х.Анхбаяр нь  Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон.  Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй,  Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” гэх мэдээллийг хэвлэлийнхнийг өгсөн байдаг. Харин тэрбээр энэ бүхэнд ганцаараа хариуцлага хүлээхээр болсонд харамсах хүн олон байна. Үүний зэрэгцээ уг хэргийг царцааж байгаад Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуультай золгох байх гэлцэхийг бодоход нэр бүхий албан тушаалтнууд түүнд “туслах” магадлалтай.

Эдийн засгийн өршөөл үзүүлэх  тухай хуулийн төсөлд “Мөнгөн орлого, хадгаламж, оффшор дахь дансаа ил болгосон тохиолдолд тухайн иргэнтэй холбоотой архивын материалыг устгана”, “төрийн өндөр албан тушаалтнуудын тэрхүү өр зээл, гадаад дахь дансны асуудал зэргийг сөхөж ярьсан этгээдийг эхний удаад 50 сая төгрөгөөр, дараагийн удаад эрүүгийн хариуцлага тооцох тухай уг хуульд тусгасан гэнэ.  Тэр “этгээдүүд” нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болж таараад байгаа юм.

Ингээд тэднийг торгууль, “тор” хоёроор айлгачихна. Энэ хууль дээр хамгийн өндөр амбицтай, идэвхтэй ажиллаж байгаа гишүүд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт нараас гадна Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар гэнэ. Тэднээс хэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөөс тэрсэлж чадах юм бэ. Харин АТГ, түүний цаадах УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нартай тохирно гэдэг бараг л боломжгүй. Гэвч Н.Энхбаяр олон хүнд “Мартсан бүхнийг нь сануулах” чадвартай, хангалттай архивтай нэгэн. Энэ давуу талаа ашиглан ямар нэг амжилтад хүрч “цэвэр” болчих ч юм билүү, таашгүй шүү дээ.

С.Чулуун

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих