Улсын эмнэлэгт хувийн эмнэлгийн эмч үр хөндөлт хийж байжээ

Snapshot_2014-10-09_155252

Хөвсгөл аймагт өнгөрөгч онд шинээр ашиглалтад орсон 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн тасагт долоон их эмч ажилладаг байна. Тус эмнэлэгт он гарсаар 154 үр хөндөлт хийжээ. Гэтэл тэдгээрийн 95 тохиолдлыг “Циркон” хувийн эмнэлгийн эмч н.Гэрэлчулуун эмнэлгийн захиргаатай ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр, нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хийж гүйцэтгэсэн нь Мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогджээ. Тэдгээр тохиолдлын 29 нь анхны жирэмслэлтийг үр хөндсөн байсан аж.

Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар үр хөндөлтийн ажилбарыг хувийн эмнэлгийн эмчээр гэрээ хэлцэлгүйгээр хийлгэж, “Мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас”-ыг үйлчлүүлэгчдэд танилцуулан гарын үсэг зуруулахгүйгээр гүйцэтгэж байжээ. Энэ нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн баталсан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалыг, Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ MNS стандартын заалтыг тус тус зөрчсөн тохиолдол байсан байна.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих